Сан шинээр жиндүүхэн байна
2010.02.12

Сан шинээр жиндүүхэн байна

Сар шинийн баяраар нийт нутгаар хүйтний эрч өдөртөө 26-31, шөнөдөө 34-48 градус хүртэл хүйтэрч, Алтай, vip76_Sar_shine_bayarҮенч, Булган, Говь-Алтай, Хэнтий, Хөвсгөлийн нутгаар цас орох төлөвтэй байна.

Хаврын тэргүүн сартай золгоход хоёр хоног үлдлээ. Хэдий тийм боловч манай орны Ховд, Хэнтий, Говь-Алтай, Дорнодын нутгаар  байнгын салхи шуургатай байна. Монгол орны нийт нутгийн 93 хувьд цасан бүрхүүл тогтсоноос хамгийн нимгэн нь Увсын Хяргас, малчин сумдад 23-аас 25 см-ийн зузаан цастай байна.

Энэ жиндүү байдал гуравдугаар сарын дунд үеийг хүртэл намдахгүй гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын сав нутгаар өдөртөө 26-31, шөнөдөө 43-48 хэм хүйтэн байх гэнэ. Хоёрдугаар сарын 15-ны өдөр нийт нутгаар хүйтний эрч одоо байгаагаас 3-5 хэмээр, 17-оос 19-ний өдөр 5-10 хэмээр сулрах төлөвтэй байгаа ч цаашдаа хүйтний эрч дахин нэмэгдэнэ хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Нийслэлийнхний хувьд Сар шинийн нэгэн буюу энэ сарын 14, 15-нд өдөртөө 21-28, шөнөдөө 32-38 хэм хүйтэн хонож, цас орох юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.