Байнгын хороо 355 албан бичиг, 230 өргөдөл гомдолд хариу өгчээ
2010.02.12

Байнгын хороо 355 албан бичиг, 230 өргөдөл гомдолд хариу өгчээ

Төсвийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 52.3-аас 95.0 хувийн ирцтэйгээр 20 удаа хуралдаж 37 vip76_baingiinhorooасуудал хэлэлцсэнээс 19 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн 18 төслийг хэлэлцсэн байна.

Байнгын хорооноос энэ хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, сонгогчдоос 355 албан бичиг, 230 өргөдөл гомдол хүлээн авч хугацаанд нь хариу өгчээ.

УИХ-ын өнгөрөгч оны намрын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлсэн хууль, шийдвэрийн төслүүдэд Монгол Улсын 2010 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын 2010 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын энэ оны улсын төсвийн төсөлд тусгагдсан орлогоос 116.3 тэрбум төгрөгийг Хүний хөгжил санд шилжүүлэх, тус санд 133.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх, Оюутолгойн ордын урьдчилгаа төлбөр 212.7 тэрбум төгрөгийг тус сангийн эх үүсвэр болгохоор Хүний хөгжил сангаас 334.9 тэрбум төгрөгийн арга хэмжээг санхүүжүүлэхээр тогтсон зэрэг баримт, бичиг багтаж байна.

Нийгмийн даатгалын санд энэ оны төсвийн жилд төвлөрүүлэх орлогын хэмжээг 381.3 тэрбум төгрөгөөр, нийгмийн даатгалын сангуудын зарлагыг 490.9 тэрбум төгрөг байхаар тооцжээ.

Төсвийн төслийг хэлэлцэхдээ Монгол Улсын энэ оны нэгдсэн төсвийн орлого 2,426.8 тэрбум төгрөг, зарлага 2,785.4 тэрбум төгрөг болж нэгдсэн төсвийн урсгал тэнцлийн ашиг 228.7 тэрбум төгрөг, нийт тэнцлийн алдагдал 358.6 тэрбум төгрөг болж ДНБ-ний таван хувиас хэтрэхгүй байх зарчим ханган баталсан байна.

Төсвийн байнгын хорооноос Монгол Улс гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээлийг дамжуулан зээлдүүлсэн байдал, улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй олгосон зээлийн өрийн барагдуулалтын талаарх мэдээлэлтэй танилцаад уг асуудлыг шийдвэрлэх санал, дүгнэлтээ боловсруулж гаргах шийдвэрийн хамт энэ оны гуравдугаар сарын нэгний дотор Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэх чиглэл өгсөн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.