2010.02.15
Түүхэндээ анх удаа улсын цолгүй бөх түрүүллээ
XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 хүчит бөхийн барилдаан Бөхийн өргөөнд боллоо.
Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой хүчит бөхийн барилдаанд анх удаа улсын цолгүй цэргийн арслан түрүүлж шинэ амжилт үзүүлэв.
Монгол туурагтны наадмын хошой аварга цэргийн хурц арслан Ч.Санжаадамба өрсөлдөгчдөө голдуу мушгах, тонгорох мэхээр давж байлаа.
Цэргийн хурц арслан Ч.Санжаадамба ийнхүү сар шинийн барилдаанд түрүүлсэн анхны улсын цолгүй бөх болж, үндэсний бөхийн барилдааны түүхэнд цоо шинэ хуудас нэмлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.