Монгол түмнийхээ буян заяаг даатгалаа
2010.02.15

Монгол түмнийхээ буян заяаг даатгалаа

XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр Бар жилийн Хаврын тэргүүн сарын Шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын yson_tug_vip76дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.

Дараа нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Ерөнхийлөгчид бараалхан гэр өргөөнд золголт үйлдсэн бөгөөд энэ үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж Төрийн их хан хуурыг эгшиглүүлж, гарч буй жилийн өнгийг засан гэрийн жаврыг үргээж төр түмэндээ ерөөл өргөлөө.

Түүний дараа Төрийн гурван өндөрлөг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зочилж Мэгжид Жанрайсиг, Очирдарь бурхдад даатгал өргөн хүндэтгэл үзүүлж Монгол түмнийхээ заяа буянг даатгалаа.

Дараа нь Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц “Шинийн нэгний өглөө Улсын Ерөнхийлөгч амьтны амь өршөөн соёрхож буян үйлдэнэ үү” хэмээн Ерөнхийлөгчид халзан цагаан хонь өргөн барьсан бөгөөд Ерөнхийлөгч түүнийг ёсоор болгож хадаг зүүн цэтэрлэлээ.
Энэхүү ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.