Ховдын малчид "нөхөрлөл"-ийн хэлбэрт шилжлээ
2010.02.17

Ховдын малчид "нөхөрлөл"-ийн хэлбэрт шилжлээ

Хэдийгээр хаврын тэргүүн сар гарсан ч цаг уярах болоогүй байна. Ховд аймагт 26 удаа цас орсон гэсэн тооцоо Hovd_tsas_vip76гарчээ. Иймээс олон дахин орсон цас нягтаршиж, мал өвс ухаж гаргах боломжгүй болсон байна. Мөн 240 мянган мал хорогдож, 70 мянган мал отороор Булган аймагт өвөлжиж байгаа аж. 

Ховд аймаг зундаа гандуу байсны улмаас малчид өвс хадлан сайн базааж чадаагүй байна. Иймээс хавар өвөлжилтөөс ч илүү хүндэрч болох магадлалтай байгаа юм. Иймээс хаврын хүнд цаг үеийн малчид даван гарахын тулд "нөхөрлөл" байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар 28 нөхөрлөл үүсээд байгаа ажээ. 

Аймгийн нутгийн зөвлөлөс 200 гаруй сая төгрөгийн тусламжийн зүйлс малчидад хүргүүлээд байна. Цаашид ч тусламж өгөх төлөвлөгөөтэй байгаа аж. Сумдуудын малчид өөр хоорондоо нөхөрлөл, нэгдлийн хэлбэрт шилжээд байгаа юм байна.
Монгол орны нийт нутгаар хүйтний эрч буурахгүй, баруун аймгийн нутгаар цас орсоор байна. Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээгээр Ховд аймаг төдийгүй Говь-Алтайн нийт нутгийн зарим сум, Завхан, Баянхонгор аймагт зуд үргэлжилсээр зарим сумд гамшигийн хэмжээнд хүрсэн аж.

Хүндрэлтэй байгаа Ховд аймгийн Алтай, Үенч, Булган суманд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн  С.Бямбацогт, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, комиссар Т.Бадрал болон албаны бусад хүмүүс энэ сарын 6-аас 11-нд ажиллаж, малчдад тусламж үзүүлсэн юм.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээн дөчигдрийн байдлаар  2.186.003 толгой /бод-192.985, бог-1.993.018/ мал хорогдоод байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.