Эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдээс 42 мянган төгрөгөөр бага байна
2010.02.17

Эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдээс 42 мянган төгрөгөөр бага байна

Эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдээс 42 мянган төгрөгөөр бага байгаа гэсэн судалгаан Монголын үндэсний gender_vip76статистикын хорооноос мэдээллээ. Энэхүү үр дүн 1030 байгууллагыг хамруулан хийсэн судалгааны дүнгээс гарсан байна. Гэхдээ цалингын хэмжээ өмнөх улирлаас 5,6 хувиар өссөн сайшаалтай үзүүлэлт гарсан байна. Энэ үзүүлэлт нь мөн л дээр 1030 байгууллагыг хамруулсан судалгаанаас гарсан дүн юм байна.

Дээрх цалингийн тухай судалгааг Монголын үндэсний статистикийн хорооноос улирал тутам явуулдаг аж. Мөн тухайн судалгаанд хамрагдаагүй хувиараа эрхлэх аж ахуй, бүрэн бус хариуцлагатай байгууллагат цалингын өсөлт бага байж болох юм гэсэн байна.

Монгол улсын хэмжээнд татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 49.4 тэрбум төг буюу 64.8 хувиар өсөхөд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого 26.2 тэрбум төгрөг буюу 339.2 дахин, нийгмийн даатгалын шимтгэл 8.2 тэрбум төгрөг буюу 66.7 хувиар өссөн зэрэг нь нөлөө үзүүлжээ. Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийнх 10.4 тэрбум төгрөг буюу 6.1 дахин, нэмэгдсэн өртгийн албан татварынх 2.4 тэрбум төгрөг буюу 9.9 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.