Ховд аймаг уруу хоёрхон цагийн дотор очно
2010.02.17

Ховд аймаг уруу хоёрхон цагийн дотор очно

Ховд аймгийн алслагдсан гурван сумын иргэд Улаанбаатар хот орох гэж, хотоос орон нутаг уруугаа явах гэж доод Hovd_ongots_vip76тал нь хоёр хоног машинаар явж хүрдэг байсан. Энэ нь хот орж яаралтай эмнэлгийн тусламж авах байсан хүн цаг алдаж бие нь муудах, бүр амь насаа ч алдах эрсдэлтэй байдалд хүргэдэг. Харин одоо Улаанбаатар хотоос хоёрхон цаг нисээд нутагтаа очих боломж бүрдэж байна. Алслагдсан гурван сумын хорин мянга гаруй иргэд онгоцоор нисээд Улаанбаатарт ирэх боломж бүрдэж байгаа юм.

Өмнө нь Ховд аймаг уруу нисдэг байсан нислэг нисэж байгаад болиод бүтэн жилийн нүүр үзэж байна. Учир нисэх компаниуд нэг сарын нислэгээр 16 сая төгрөгийн алдагдал хүлээж байв. Иймээс нислэгээ зогсоосон байна. Харин Засгийн газраас алслагдсан сумдын иргэдийн эрх ашгийг хүндэтгэн 69,9 сая төгрөгийн нөхөн олговор өгөхөөр шийдвэрлээд байна. Ингэснээр хязгаар нутгаас зорьсон газартаа хялбар хүрэх боломжтой болж байна.

Одоо Булган сумаас аймгийн төв орохын тулд ердөө 60 мянган төгрөгийн онгоцны тийз аваад хүрэх боломжтой боллоо. Өмнө 120 гаруй литр бензин шатахуун хэрэглэж, гулгаа хальтаргаа үүсэн замд осолдох, хунгар цасанд суух зэргээр замдаа олон цаг саатаж байж аймгийн төв ордог байсан юм.

Нисэх компаниудад эхний ээлжинд 2,9 сая төгрөгийн дотаци олгоё гэж шийдвэрлэсэн байна. Ингэснээр тавдугаар сарын нэгэн хүртэл тогтмол нислэг үйлдэх аж. Ингэснээр алдагдалтай байсан үнийг зөрүүг Засгийн газраас олгож байна. Аймгийн зүгээс онгоц газардах газрын цасыг цэвэрлэж байна.

Агаарын тээврээр энэ оны нэгдүгээр сард 130.7 тонн ачаа, давхардсан тоогоор 24.1 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 21.0 тонн буюу 19.1 хувь, зорчигчдын тоо 5.6 мян.хүн буюу 30.3 хувиар өсчээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.