УИХ-ын гишүүн Ц.Туваан тойрогтоо 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ
2023.04.17

УИХ-ын гишүүн Ц.Туваан тойрогтоо 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Лүн сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ. Лүн суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.

Лүн сумын төвийн бүх гудамжинд дэд бүтэц орохоор төсөвт тусгагджээ. Мөн шинэ цэцэрлэг баригдаж байна. Одоогоор сумын төвд хог ачих машин нэн шаардлагатай байгаа аж.
Сумын сургуульд 538 хүүхэд суралцаж байна. Энэ оны 9 дүгээр сард сургуулийн 100 жилийн ойгоо хийхээр төлөвлөн бэлтгэл ажилдаа оржээ.

Сумын эрүүл мэндийн төвд хүний нөөцийн асуудал үүсэж нэг эмчтэйгээр ажиллаж байна. Мөн санхүүжилтийн асуудал хүндрэлтэй байгаа аж. ЭМД, НД-тай холбоотой асуудлыг нэг албан хаагч хариуцаж, ЭМД-ийн байцаагч байхгүй тул эмч нь даатгал нөхөн төлүүлэх ажлыг хийж байна. Лүн суманд 15 нэр төрлийн үнэгүй эм иржээ.

Суманд ажиллах үеэрээ өндөр настан Авгаанжамба, Л.Очирбат, Д.Нямхүү гуайнд зочлон амар мэндийг нь эрж захиас сургаалыг нь сонслоо.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаар сонирхолтой танилцуулга хийлээ.

Уулзалтын үеэр иргэд: Төрийн нэр хүнд муудаж иргэдийн итгэл буурч байна. Ёс зүйгүй гишүүдийг сонгохгүй байх, төрийн одон медалийг үнэ цэнэтэй болгох, Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн асуудал үүсч байгааг анхаарах, ЭМД-ийн хуулийг өөрчлөх, бага хүн амтай сумдад эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудал хүнд байгааг, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө 2475 төгрөг ба үүгээр чанартай хоол өгч хүрэлцэхгүй байгааг, Нийгмийн даатгалын шимтгэл хэт өндөр байгааг бууруулах, тэтгэвэрийг 5 жилээр тооцдог болох талаар, Өргөн хэрэглэээний бүтээгдэхүүний үнэ өсөж байгааг, Тэтгэвэр цалин хүрэлцээгүй болсныг хэлж байлаа.

Суманд ажиллах үеэр уулзалтад ирж санал бодлоо илэрхийлсэн #Лүн сумынхандаа талархлаа. Та бүхнийхээ санал санаачилгыг УИХ, ЗГ-т уламжилж, төрийн бодлогын нэг хэсэг болгоход хичээнгүйлэн зүтгэх болно.

Мөн Эрдэнэсант сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ. Эрдэнэсант суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.

Эрдэнэсант сумын сургуульд 900 хүүхэд суралцан 84 багш ажилчин ажиллаж, дотуур байранд 150 хүүхэд сууж байна. Сургуулийн үйл ажиллагаатай танилцаж багш удирдлагын саналыг сонсож сурагчийн ширээ сандал, сургалтын компьютер, проекторыг хүлээлгэн өглөө.
Цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэр хүүхдийн хоолны мөнгө хүрэлцээ бага, үйлчилгээний туслах ажилчдын цалин хангамж муу, хүүхдийн хөнжил гудас, зөөлөн эдлэл зэргийн шинэчлэл хийх, монгол ахуй ёс заншлыг харуулсан эдлэл хэрэгтэй байгаа зэрэг саналыг хэлж байлаа.

Сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн асуудал санхүүжилтийн байдлаас болоод зогссон байна.
Суманд ажиллах үеэрээ өндөр настан Жимээ, Ц.Банзрагч, Бадам, Чимэддолгор гуайнд зочлон амар мэндийг нь эрж захиас сургаалыг нь сонслоо.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаар сонирхолтой танилцуулга хийлээ.

Уулзалтын үеэр иргэд: Сургуулийн хүүхдийг 7 настайгаас нь сургуульд оруулах, монгол ёс заншил, үндэсний хөгжмийн зэмсгийг сурагчдад эзэмшүүлэхэд хөгжим дутагдалтай байдаг тухай, шагайн наадгай, бөх өөр өөр нөхцлөөр цол авч байгааг анхаарах, малын эмчийн үнэлэмж хэт бага ба 1 бодод тарилга хийхэд 400 төгрөг үүнийг зохицуулах, багшийг үнэлэх үнэлэмж багассан, бага ангийн багшийн 4-6 цаг ажилласныг 8 цагаар тооцуулан үнэлүүлмээр байгаа тухай, фермерийн аж ахуйг хөгжүүлэх, газар олголтыг дэмжих талаар саналаа хэлж байлаа.

Суманд ажиллах үеэр уулзалтад ирж санал бодлоо илэрхийлсэн #Эрдэнэсант сумынхандаа талархлаа. Та бүхнийхээ санал санаачилгыг УИХ, ЗГ-т уламжилж, төрийн бодлогын нэг хэсэг болгоход хичээнгүйлэн зүтгэх болно.

Дэлгэрхаан сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ

Дэлгэрхаан суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан, эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.

Дэлгэрхаан сум нь 1900 гаруй хүн ам, 180 орчим өрх айлтай. Сумын сургуулийн дотуур байр нь 1986 онд ашиглалтад орсон бөгөөд засвар хийх шаардлагатай байгаа аж. Сургууль нь өнөө жил анхны 12 дугаар ангийн төгсөлт хийх юм байна. Одоогоор 254 сурагч 38 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эмнэлэгт боловсон хүчин дутагдалтай байгаа гэнэ. Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд тус сум 14 мянган мод тарьжээ.

Суманд ажиллах үеэрээ өндөр настан Ч.Хөнхөрхүү, Өнөмандах, Лувсанжав гуайнд зочлон амар мэндийг нь эрж захиас сургаалыг нь сонслоо.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаар сонирхолтой танилцуулга хийлээ.

Уулзалтын үеэр иргэд: Эмнэлгийн байгууллагын хүнд суртал, хөнгөлөлттэй олгодог эмийг сумаасаа авдаг болмоор байгаа тухай, сум орон нутагт ажиллаж байгаа залуу гэр бүлүүдэд дэмжлэг хэрэгтэй байгааг, нийгмийн даатгалын буцаан олголт асуудалтай байгаа талаар, тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байгааг, хүүхдийн сургуульд орох насыг 7 болгож нэмэгдүүлэх, малын бага эмч зэрэг мэргэжилтэн бэлтгэж хөдөө аж ахуйн салбараа дэмжих хэрэгтэй зэрэг саналыг хэлж байлаа.