Л.Гансүх: Байгаль орчны салбарт олон ажил хийгдэнэ
Шинийн гуравны золголтоор БОАЖЯ-ны Л.Гансүхээс өнгөрсөн жил болон ирэх жилийн тухай сэтгэгдлийг нь сонслоо.
-БОАЖЯ-ны хувьд өнгөрсөн Үхэр жил ямар болж өнгөрөв өө?
-БОАЖЯ-ны хувьд Үхэр жил алдаа оноогоо дүгнэсэн жил болж өнгөрлөө.
-Ирэх Барс жилд ямар ажлын төлөвлөгөөнүүд байна вэ? Түүнээсээ хуваалцана уу?
-Бар жил Байгаль орчин аялал жуулчлалын яам нэлээн олон ажлыг эхлүүлнэ. Тухайлбал Байгаль орчны чиглэлийн хуулиуд 1993-1994 онд зохиогдон баталсан байдаг. Эдгээр хуулиудыг шинэчлэн засварлах, байгаль орчныг хамгаалах сангийн тухай хууль шинээр оруулж байна. Энэ нь юу вэ гэхээр, байгаль орчны яам дандаа үлдэгдлийн зарчим дээр хуваарлилт хийгдэж байсан. Одоо бол байгаль орчныг болон биологийн төрөл зүйлийг хамгаалах, ус агаарын бохирдол, уул уурхайн нөхөн сэргээлтийг шийдвэрлэхэд бидэнд санхүүжилт нэн хэрэгтэй байгаа. Иймээс санхүүжилтийг шинэ түвшинд шийдвэрлэх, аливаа асуудлыг өнгөрсний дараа бус түрүүлж хамт нь шийдвэрлэх асуудал дээр бодлогын шинжтэй төлөвлөлт гаргаж байна. Энэ мэт дурдвал олон ажил байна.