Шинийн нэгэнд Ерөнхий сайд өндөр настан М.Лашид гуайтай золголоо
2010.02.17

Шинийн нэгэнд Ерөнхий сайд өндөр настан М.Лашид гуайтай золголоо

Цагаан сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Говь-Алтай аймгийн уугуул, ахмад sv_batbold_sar_shine_vip76дайчин М.Лашид гуайнд очин амар мэндийг нь эрж золгосон байна.

М.Лашид гуай найман хүүхэд, ач зээ нийлсэн гуч гаруй хүүхэдтэй болжээ. Тэрбээр өдгөө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд энх тунх амьдарч байна. Тэрбээр 1939, 1945 оны дайнд оролцож явсан гавьяатай нэгэн. Түүнчлэн Говь-Алтай аймагтаа сум, нэгдлийн дарга, Гаалийн хорооны дарга зэрэг хариуцлагатай алба хашиж явжээ.

Ерөнхий сайд С.Батболд өндөр настан М.Лашид гуайтай улс орны хөгжил, цаг үе, өвөлжилтийн байдлын талаар халуун дулаан яриа өрнүүлж гарын бэлгээ гардуулсан юм.


М.Лашид гуай өндөр насыг нь хүндэтгэн шинийн нэгний өглөө ирсэнд нь талархаж Ерөнхий сайд С.Батболдод “Орчлонгийн уран барилгууд” нэртэй ном дурсгасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.