Вена хотноо Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай хэлэлцүүлэг хийлээ
2010.02.18

Вена хотноо Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай хэлэлцүүлэг хийлээ

Австри улсын Вена хотын НҮБ-ын салбарын дэргэд суугаа Монгол Улсын Vienna_UN_vip76Байнгын төлөөлөгчийн газар энэ сарын 16-нд “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг бэхжүүлэх нь. Сорилт ба боломж бололцоо” сэдвээр дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү дугуй ширээний хэлэлцүүлгийг НҮБ-ын байранд зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт Венад байрладаг олон улсын гурван гол байгууллага, тэдгээрийн гишүүн 60 орчим улс, төрийн бус зарим байгууллагын 70 гаруй  төлөөлөгч оролцсон гэнэ.

Уулзалт хэлэлцүүлгийг  Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирал Ю.Амано, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын бэлтгэл комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Тот, Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албаны төлөөлөгч Ж.Сэндэж, Вена дахь олон улсын байгууллагуудын дэргэд суугаа манай байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан нар нээж үг хэлжээ.

Тус дугуй ширээний уулзалт хэлэлцүүлгийн үндсэн хэсэгт Австри, АНУ, Египет, Индонез, Иран, Казахстан, Мексик, Монгол, Өмнөд Африк, Тайланд, Украин, Франц, Чили, Японы байнгын төлөөлөгчид үг хэлж, олон улсын байгууллагын төлөөлөгчид хэлэлцсэн асуудлаар илтгэл тавьсан байна.

Дугуй ширээний уулзалтын гол сэдэв болох Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянах бага хурал энэ оны тавдугаар сард болох юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.