Монгол улсад сүүлийн арав гаруй улаан бурхан, халдварт саа гараагүй
Монгол улсад амжилттай хэрэгжүүлж буй дархлаажуулалтын хөтөлбөр нь хязгаарлагдмал нөөц бүхий хөгжиж байгаа орнуудын хувьд үлгэр загвар болохооор байгаа юм байна.
Өрхийн эмч, сум, багийн эмч, сувилагч нар хүүхдийг дархлаажуулах хөтөлбөрийг зохион байгуулдаг. Үндэсний болон орон нутгийн удирдлагын дэмжлэгийг авахад системтэйгээр олон нийтэд сурталчлах кампанит ажлууд их нөлөөлсөн. 2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар УИХ-аас Дархлаажуулалтын хуулийг баталсан.
Жилд хоёр удаа арван хоногийн кампанит ажлыг улс даяар зохион байгуулдаг. Энэ үйл ажиллагаанд тэнэмэл хүүхэд зэрэг олон нийтийг идэвхтэй татан оролцуулж байна.
Хөдөө сумдыг вакцин хадгалах хөргөх төхөөрөмжөөр, эмч нарыг найдвартай унаагаар хангасан байна. Сүүлийн 10 жилийн дотор дархлаажуулалтад хамрагдсан хүүхдийн тоо тогтвортой өсч, 90%-д хүрсэн бөгөөд хэд хэдэн халдварт өвчин тогтвортой буурлаа.