Гурвалжингийн гүүрээр нийтийн тээвэр зорчихгүй
2010.02.19

Гурвалжингийн гүүрээр нийтийн тээвэр зорчихгүй

Гурвалжингийн гүүрээр 3,5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг bus-mon_vip76хоёрдугаар сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын нэгний өдөр хүртэл түр хугацаагаар хязгаарлах болсон. Нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобусны чиглэлд ч мөн өөрчлөлт оруулж байна.

Автобусны 12 дугаар чиглэл буюу “Ганхийц-ХМК-Зайсан” чиглэлийн автобусууд Саппорогийн аюулгүйн тойргоос хоёр чиглэлдээ Энхтайвны өргөн чөлөөгөөр явж Энхтайваны гүүр хүрч, Зайсан руу явахаар зохицуулалт хийжээ.

Автобусны 19 дүгээр чиглэл буюу “Ээрмэл-Баруун хүрээ” чиглэлийн автобуснууд Саппорогийн аюулгүйн тойрог болон “ТЭЦ 3”-ын дэргэдэх буудлаас хоёр тийш буцаж эргэнэ.

Автобусны 32 дугаар чиглэл буюу “Монгол газар-ОУБДС-Жанжин клуб” чиглэлийн автобуснууд Саппорогийн аюулгүйн тойргоос буцаж эргэнэ.

Гурвалжингийн гүүрээр дамжин өнгөрдөг байсан нийтийн тээврийн гурван чиглэлийн 30 орчим автобусны маршрутад өөрчлөлт оруулсныг Нийтийн тээврийн газраас мэдээлэв. Гурвалжингийн гүүрний урд болон хойно байрлах авто машины зогсоолуудыг нүүлгэн шилжүүлж, ойр орчных нь замын тэмдэглэгээг өөрчлөх ажил өнөөдөр эхэллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.