Нийгмийн ажилтнууд сургалтад хамрагдана
2010.02.19

Нийгмийн ажилтнууд сургалтад хамрагдана

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны шугамаар Японы ядуурлыг бууруулах surgalt_vip76сангийн дэмжлэгээр “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” туслалцааны хөгжлийн нийгмийн ажилтан бэлтгэх төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийг өнгөрөгч сараас ирэх зургадугаар сарыг хүртэл хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан гэсэн гурван дүүргийн 10 нийгмийн ажилтныг хөгжлийн нийгмийн ажилтнаар бэлтгэх шаталсан сургалтад хамруулна. Тус сургалтын нээлт энэ сарын 22-ны өдөр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн хичээлийн Е байранд зохион байгуулахаар болжээ

Сонгогдсон дүүрэг, хорооны нийгмийн ажилтнууд сургалтад хамрагдснаар хөгжлийн нийгмийн ажилтны эзэмшвэл зохих мэдлэг, ур чадварыг сурах бөгөөд өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаад байгаа асуудал болон хөгжлийн нийгмийн ажилтны мэдвэл зохих мэдлэг, чадваруудыг эзэмшиж дадлагажих боломжоор хангагдах аж.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.