Мөсний баяр арав дахь жилдээ зохиогдох гэж байна
2010.02.19

Мөсний баяр арав дахь жилдээ зохиогдох гэж байна

Хаврын тэргүүн сарын шинийн есөн, арваны өдрүүдэд буюу энэ сарын 23-аас 24-нд Хөвсгөл mus_tsas_huvsgul_vip76нуур дээр мөсний баяр болно.

Хордил сарьдаг уул, далай ээжийг ёслол төгөлдөр тахих юм байна. Мөсний баяраар чаргатай морины уралдаан, цасны сумо, мөсний шагай, бөөгийн буулт зэрэг сонирхолтой үзүүлбэрийг үзэх юм. Цаатан айлд зочилж, сүүтэй цай, ааруул хуруудаар дайлуулж, цаа буга унах боломжтой.

Одоогоос 10 жилийн өмнө буюу 2000 онд мөсний баярыг анх зохион байгуулж байхад Хөвсгөл аймгийн засаг даргын тамгийн газрын mus_dalai_huvsgul_vip76хэдэн ажилтан гадаадын цөөн зочид хүрэлцэн ирснээр зочдын тоо хязгаарлагддаг байсан ажээ.

Харин одоо Мөсний баярыг зохион байгуулах газраа зөв олж өвлийн спортын төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион байгуулах болсноор Дэлхийн өнцөг булан бүрээс зочид цугладаг болжээ. Манай иргэд ч Хөвсгөл далай мөсөн хучлагатай байх үедээ ямар гайхалтай байгалийн дүр төрхтэй болдогийг харах гэж ирдэг болсон байна.

mus_huvsgul_vip76Мөсний баяр тэмдэглэх энэ цаг үед мөсний нягтрал хамгийн өндөр мөс маш сайн хөлдсөн байдаг юм байна. Тиймээс мөс цөмөрчих вий гэж санаа зоволгүй толь шиг мөсөн дээр дураараа наадаж болно гэсэн үг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.