Даваа гарагт “Дээлтэй Монгол” өдөрлөг болно
“Дээлтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын бүх музей үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх бөгөөд Тэнгис кино театрт 1000 төгрөгөөр кино үзэх, Соёмбо цогцолбор кино танхим болон караоке , зоогийн газартаа 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Гэхдээ хамгийн гол нь гэр бүл, хамт олноороо “дээл” өмссөн байх ёстой аж.
Дэлхийд танигдсан дээлтэй өдрийг жилд хоёр удаа буюу жил бүрийн Хаврын тэргүүн сарын шинийн найманд болон долдугаар сарын арваны өдөр хийхээр тогтсон аж. Энэхүү өдрүүдэд Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд өвөг дээдсээсээ өвлөн авсан үндэсний хувцсаараа бахархах өдөр бөгөөд үндэсний урлагаа сонирхуулах гэнэ.