"Өнөөгийн төр" бүтээлийн эзэн Гран при хүртлээ
2010.02.21

"Өнөөгийн төр" бүтээлийн эзэн Гран при хүртлээ

Мэдээлэл технологийн үндэсний паркад “Оны шилдэг гэрэл зураг-2009” шалгаруулах үйл ажиллагаа боллоо.

Gran_mon_vip76Гэрэл зургийн “Гамма” агентлагаас ес дэх жилдээ зохион байгуулсан эл уралдаанд 100 гаруй уран бүтээлчийн 400 орчим бүтээл өрсөлдсөн байна.

“Оны шилдэг гэрэл зураг-2009” уралдааны шилдгийн шилдэг буюу “Гран-при”-ийг “Зууны мэдээ” сонины гэрэл зурагчин Ч.Лодойсамбуу “Өнөөгийн төр” бүтээлээрэй хүртэж, болор цом “Canon” брэндийн аппараатаар шагнуулав. Харин  хамгийн хүчтэй өрсөлдөгчид оролцдог төрөл болох “Оны онцлох үйл явдал” төрөлд “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Ц.Батбаатарын “H1N1” бүтээл тэргүүн байр эзэлсэн. Түүнчлэн “Олны таашаал хүртсэн гэрэл зураг”, “Хамгаалал хүссэн хүүхэд”, “Ахуй амьдрал, хөрөг, гэр бүл” төрөлд мөн “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцагын “Ээжээ, би яах юм бэ”, ”Тавтай морилно уу” нэртэй гэрэл зураг тэргүүн байр хүртлээ. Түүнчлэн Спортын төрөлд “Ази тивийн аварга-2009” тэргүүн байрыг Э.Ууган-Эрдэнэ, Байгаль, хүрээлэн буй орчны төрөлд “Хориггүй хот” Ү.Одбаяр “Ардчилал” сонин, Чөлөөт төрөлд “Бөө” бүтээлээр С.Сайнжаргал, МУГЖ Сосорбарамын нэрэмжит Монгол бахархал шагналд “Парад” Г.Ганзориг, “Тоншуул” сэтгүүлийн нэрэмжит Хошин шогийн мэдрэмжтэй зурагт шагналд “Засгаа мандуулсан нь” Ү.Одбаяр “Ардчилал” сонин хүртсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.