Өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрх нийтлэл нэвтрүүлгийн уралдаан
Олон улсын хэрэглэгчийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сэтгүүлч уран бүтээлчдийн дунд “Өрсөлдөөн, ба хэрэглэгчийн эрх” сэдэвт телевиз, радиогийн шилдэг нэвтрүүлэг, сонины шилдэг нийтлэл шалгаруулах уралдаан зарлаж байгаа билээ.
Шилдэг нэвтрүүлэг, нийтлэлийн уралдааныг гуравдугаар сарын арваны өдөр хүртэл зарлаж байна. Тухайн нийтлэл нэвтрүүлэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд түгээгдсэн бөгөөд тус газарт ирүүлсэн материалаас шалгаруулалтыг хийх юм байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлийн агуулга нь өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр асуудалд хандсан, тодорхой бараа бүтээгдэхүүн, ажил үйчилгээний зах зээл дээр гарсан бодит жишээ, олон улсын туршлага, үүссэн хэрэг зөрчилд тулгуурласан, холбогдох судалгаа, тооцоо, дүн шинжилгээнд үндэслэсэн, шинэлэг санаа дэвшүүлсэн байх шаардлагатай юм байна.