II амаржих газар үүдээ барилаа
2010.02.22

II амаржих газар үүдээ барилаа

Улсын II амаржих газар уржигдраас хаалгаа барьж үйл ажиллагаагаа зогсоолоо. Мэргэжлийн хяналтын ерөнхий II_amajih_gazar_vip76газрынхны хийсэн  шалгалтаар тус эмнэлгийн дээвэр цоорч ус алдсаны улмаас эх болон нярайд халдварт өвчин тусах магадлалтай гэж үзэн эмнэлгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ. 

Өнөөдрөөс эхлэн тус эмнлэгийн үйлчлүүлэгчдийг “Таны төлөө” хувийн эмнэлэгт шилжүүлэн нүүлгэхээр болоод байгаа аж. Тус амаржих газар нийт 50 гаруй ортой үйл ажиллагаагаа явуулдаг байжээ.

Клиникийн II амаржих газрын дээврийн адрын хэсэгт уур, цан тогтсоноос зарим өрөөний тааз нурахад бэлэн болсон аж.

Эмнэлгийн үүдэнд "Сонгинохайрхан дүүргийн иргэдийг хоёрдугаар сарын 20-ноос эхлэн "Ачтан" эмнэлэг дээр байрлаж байгаа I амаржих газарт хүлээн авах болсныг мэдэгдье" гэсэн бичиг наасан байгаа аж.

Хэдийгээр өөрийнхөө харьяаны жирэмсэн болон амаржихаар ирсэн эхчүүдэд үйлчлэхгүй байгаа ч үйлчлүүлэгчид нь бүрэн гарч амжаагүй байлаа. Өчигдрийн байдлаар 66 эх, 26 нярай тэнд байв. Төрсөн болон жирэмсний эмгэгийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан 20 эхэд зөвлөгөө өгч, өрхийн эмчийн хяналтад гаргажээ. Б

Халдвар хамгаалалтын дэглэмийг баримтлан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байсан II амаржих газар зарим тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслээ "Таны төлөө бид" эмнэлэг рүү шилжүүлж байв. Мөн өөрийнхөө харьяаны иргэдээ ч тус эмнэлэгт хүлээн авахаар болжээ. II амаржих газрын дзэврийн их засварын ажлыг "Сутай До" компани өнгөрөгч оны есдүгээр сарын 11-нээс эхлэн нэг сарын хугацаатай гүйцэтгэжээ.

Дээврийн хөндийд тогтсон цан хүүрэг хайлахад барилгын хоёрдугаар давхрын хонгил, өрөө тасалгаануудын дүүжин тааз, замаска, будаг халтартж, зарим хэсгээр нь хуурч хөндийрсөн байна. Ийнхүү  хувийн эмнэлгүүдийн умгар өрөөнд бас нэг амаржих газар нэмэгдэж байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.