Малын сэг зэмийг устгахад таван тэрбум төгрөг шаардлагатай байна
2010.02.22

Малын сэг зэмийг устгахад таван тэрбум төгрөг шаардлагатай байна

Гамшгийн улмаас хорогдсон малын сэг зэмийг устгахад 5,5 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог холбогдох байгууллагууд хийсэн байна.

Малын сэг зэмийг гуравдугаар сард багтаж цэвэрлэж дуусгана

Устгал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн эхний шатыг гуравдугаар сарын 20-ны дотор, дараагийн шатыг vip76_news_dotood_handivдөрөвдүгээр сард багтаан хийж дуусгахаар төлөвлөжээ.Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар хамтран хорогдсон малын сэг зэмийг тээвэрлэн нэгдсэн цэгт төвлөрүүлж, устгах үеийн түр заавар, зөвлөмж боловсруулсан байна.

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдан, хэлэлцэж дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулах боллоо.

Хүсэлтийг авч хэлэлцлээ

Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Хэнтий, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар аймгаас Улсын Онцгой комисст ирүүлсэн хүсэлтийн талаар мөн хурлаар хэлэлцэв.

Дээрх аймгууд улсын нөөцөд байгаа өвс, тэжээлийг худалдан борлуулах, нэмж байршуулах, хүн эмнэлэгт автомашин олгох, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын орон, олон улсын байгууллагуудаас илгээсэн тусламжийн бараанаас хуваарилж өгөх, хаваржилтын цагийн байдалд үнэлгээ хийхийг хүссэн байна.

Малчдад тусламж үзүүлнэ

Энэ дагуу аймгуудад үнэлгээний ажлын хэсэг явуулах, автомашины асуудлыг Эрүүл мэндийн сайдын багцаас шийдвэрлэх, ирэх сарын эхний 10 хоногт багтаан тодорхой хэмжээний өвс тэжээл, хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэхээр болов.

Булган аймгийн Дашинчилэн зэрэг суманд 2-3 аймгийн малчид оторлож байгаагаас хэт бөөгнөрөл бий болж, малчид хөөгдөж туугдах, бэлчээр булаалдах байдал үүсч байгааг зохицуулахыг Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд үүрэг болгов.

Хүйтний эрч чангарч, цасан шуурга болно

Хуралдаанаар цаг агаарын байдлын талаар мэдээлэл сонслоо. Өчигдөр Баян-Өлгий аймгаас агаарын хүйтэн урсгал эхэлж, салхи секундэд 28 метр, зарим газраа 34 метр хүртэл ширүүсч байна.

Маргааш Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дундговь, Өмнөговь, Дорноговь аймагт, мөн шөнөдөө зүүн аймгуудад салхи 24 метр секунд хүртэл ширүүсч, цасан шуурга шууран хүйтний эрч чангарна.

Гуравдугаар сард цаг агаар дулаарах ч шар усны үер болох магадлал өндөр байна.

Энэ сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 2,5 сая орчим мал хорогдсон бөгөөд 800 гаруй мянган төл бойжиж байна. Нийт хорогдлын 90 гаруй хувь нь Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймагт ноогдож байна. Энэ тухай сэтгүүлчдэд Засгийн газрын хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллээ. 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.