Хөөмий Монголын өв болох, үгүй эсэх шийдвэр арваннэгдүгээр сард гарна
“Хөөмий", "Монгол Наадам" хоёрыг "Хүн Төрөлхтний Биет Бус Соёлын Өв"-ийн жагсаалтанд бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн баримт материалыг манайх 2009 оны наймдугаар сард ЮНЕСКО-д хүргүүлсэн байгаа. ЮНЕСКО-гийн эцсийн шийдвэр арваннэгдүгээр сард Африкт болох хурлаас гарах юм байна.
Монгол улс ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс юм. Энэ нь ЮНЕСКО-гийн гаргасан шийдвэр, ажлуудыг хянах боломжтой гэсэн үг юм. Миний Монгол улс болж өгвөл соёлын олон өвийг бүртгүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний Комиссын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоод байгаа Д.Далайжаргал “Одоогоор Морин хуур, Уртын дуу бүртгэгдээд байгаа. Цагаан сар, бие биелгээ гээд..... Болж өгвөл соёлын олон өвийг бүртгүүлэхээр төлөвлөж байна” гэжээ.
Соёлын биет ба биет бус өвийг бүртгүүлэхэд тухайн өвийн тухай материалыг англи болон франц хэлээр бичих, фото зураг, видео гэх мэт зүйлийг шаарддаг байна.