Солир биш сансарын хог хаягдал байжээ
2010.02.23

Солир биш сансарын хог хаягдал байжээ

Төв аймгийн Бүрэн сумаас хойш 30 км зайтай, Шуулай гэдэг газарт тэнгэрээс унасан үл мэдэгдэх биетийг шалгахаар hayagdal_sansar_vip76Тагнуул, ЗХЖШ, онцгой байдлын албаныхны хамтарсан ажлын хэсэг өчигдөр ажиллалаа.

Одон орон, геофизикийн судалгааны төвөөс ч тус сум руу ажлын хэсэг явсан байна. Бүрэн сумын нутагт энэ сарын 19-ний 14.00 цагийн орчимд дотроо хөндий, хоёр тонн орчмын багтаамжтай төмөрлөг зүйл, Шуулайгаас баруун зүгт долоон км-ын алсад ойролцоогоор 40х25 см-ийн хэмжээтэй төмөрлөг эд тэнгэрээс унасан юм.

Нутгийн иргэд хэдийгээр солир гэж үзэж байсан ч энэ нь шалгалтын явцад солир биш болох нь нотлогджээ. Тус суманд ажиллаж байгаа тагнуул, ЗХЖШ-ын эх сурвалжууд “Тэнгэрээс унасан зүйл дээр 02728 гэсэн тоо байсан. Энэ нь сансрын хог хаягдал дэлхийн таталцалд орж улмаар манай улсын нутаг дэвсгэрт унасан байж болзошгүй. Ямар ч гэсэн солир биш” гэж мэдээлсэн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.