НҮБ 200 мянган ам.долларын тусламж үзүүлнэ
2010.02.23

НҮБ 200 мянган ам.долларын тусламж үзүүлнэ

Монгол Улсын хэмжээнд энэ өвөл цас зудтай байснаас мал их хэмжээгээр хорогдож, малчдын ахуй амьдралд UN_vip76хүндээр тусах болсон тул НҮБ-аас 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ тухай Монгол Улсын Шадар сайд М.Энхболд мэдэгдлээ.

Дээрх тусламжийг гамшгийн зэрэглэлд хаваржиж байгаа Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг 12 аймгийн 60 гаруй сумын дунд сургуулийн дотуур байранд амьдарч буй сурагчдад хүргэх аж. Тусламжид дулаан хувцас, хичээлийн хэрэглэл, хөнжил зэрэг багтаж байгаа бөгөөд тэдгээрийг энэ сарын 28-нд Улаанбаатар хотоос ачуулна. Нийт гурван машинд тусламжийн барааг ачуулж, ирэх сарын долоон гэхэд зорьсон газраа хүрнэ гэж тооцоолж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.