НҮБ-ын хандив тусламж, орон нутагт хүрч эхэллээ
2010.02.23

НҮБ-ын хандив тусламж, орон нутагт хүрч эхэллээ

Хүмүүнлэгийн яаралтай тусламжийн сангаас тусламж авах хүсэлт гаргалаа
Монгол дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хамтран өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад туслах UN_tuslamj_vip76зорилгоор НҮБ-ын Хүмүүнлэгийн яаралтай тусламжийн сангаас 3,7 сая ам.долларын тусламж авах хүсэлт гаргасан байна.
Энэхүү хүсэлтийн хариуг 48 цагийн өгөх бөгөөд хэрвээ шийдэгдвэл ойрын гуравдугаар сард малчид, хүүхдүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх боломжтой болох юм.

НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Рана Флауэрс өнөөдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзахдаа энэ тухай мэдэгдлээ.

Гамшгийн эсрэг Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч байгаад НҮБ-ын суурин төлөөлөгч талархал илэрхийлэв.

НҮБ-ын хандив тусламж, орон нутагт хүрч эхэллээ

НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын хандивын 500 мянган ам.доллараар орон нутагт хэрэгцээтэй зүйлсийг

худалдан авч эхнээс нь хүргэж эхэлсэн байна.

НҮБ-ын Хүүхдийн сан гэхэд л өвөлжилт хүндэрсэн Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн 8 сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд зориулж 200 гаруй мянган ам долларын үнэ бүхий дулаан хувцас, гутал, хөнжил, бусад зүйл ачсан цувааг энэ сарын 24-ний өдөр илгээхээр төлөвлөжээ.
Хандивлагч олон улсын байгууллагын уулзалт болно

НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас хандивлагч орон, олон улсын байгууллагуудын уулзалтыг энэ Пүрэв гарагт зохион байгуулж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар  ярилцахаар болсон байна.

НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Рана Флауэрс "Өвөлжилт, хаваржилтын байдлын талаар гадаадын Би Би Си, Ройтерс, Блүүмберг, Австралийн Эй Би Си зэрэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж уриалга гаргажээ. Уриалгын дагуу нэг тэрбум хүртэлх ам.долларын хандив, тусламж цуглах боломжтой" гэж хэлжээ.

Энэ тухай Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба мэдэгдлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.