Тэнгэрээс унасан биет хор хөнөөлгүй
Түүнчлэн биетүүдэд химийн аюултай болон хорт бодис байхгүй байсныг газар дээр нь хийсэн химийн шинжилгээний “Drager Rohrchen’ маркын шинжээч гуурсуудыг ашигласан хэмжилт харуулав.
Биетүүдийн талаас хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх ямар нэгэн аюул байхгүй.
Биетүүдийг хөдөлгөж бүх талаас нь үзсэн бөгөөд том биет 70-80 кг орчим, жижиг биет 10 кг орчим байсан. Биетүүд харьцангуй хөнгөн, галд тэсвэртэй металлаар хийгдсэн хөнгөн цагаан,титан ба вольфрамын хайлш байж болох үндэслэлтэй. Өндөр температурт тэсвэртэй нь харагдаж байв.
Жижиг биетийг Улаанбаатар хотод ажлын хэсэг авчирсан. Том биетийг Бүрэн сумаас Улаанбаатарт авчирна.
Биетүүд хүний гараар хийгдсэн нь тодорхой бөгөөд солир, болид зэрэг сансарын гаралтай биетүүд биш, гадаад улсын хиймэл дагуулын тодорхой хэсэг гэж урьдчилсан байдлаар тодорхойлоод байна.