2010.02.21
Мардайг тойрсон асуудлаар гишүүд дүгнэлт гаргажээ
УИХ-ын гишүүн, АБГБ-ын байнгын хорооны дарга З.Энхболд Төрийн ордонд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Дорнод аймгийн Мардайн ураны уурхайд УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг өнгөрсөн оны наймдугаар сард очиж ажиллаад ирсэн бөгөөд энэ талаар гаргасан санал, дүгнэлтийн тухай эрхэм гишүүн сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
УИХ-ын гишүүн З.Энхболд тэнд хуулийн зүйл, заалт зөрчигдөж буйг эхлээд баримт дурдан товч өгүүллээ.
Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Дашбалбар сумдын нутагт байрлах ураны ордуудад 1971 онд хайгуулын ажлыг эхэлж, 1974 онд илрүүлэн, 1981 оны 12 дугаар сарын 23-нд ОХУ-Монгол Улсын Засгийн газар хооронд “Монгол Улсын нутаг дээр ураны орд ашиглах тухай” тухай хэлэлцээр байгуулжээ. Ингээд 1988-1995 онд нийт 510,6 мянган тонн хүдэр олборлосон байна.
Гэтэл Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар олборлолт хийгдэж байсан ордуудыг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2.3, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтуудыг зөрчин байж, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эмээлт майнз” ХХК, “Вестерн Проспектор Монгол” ХХК, “Адамс Майнинг” ХХК зэрэг компаниудад олгосон юм байна.
Энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, улмаар зохицуулалтад оруулах зорилгоор Улсын Их Хурлаас “Цөмийн энергийн тухай хууль”-ийг батлан гаргасан. Гэтэл Цөмийн энергийн газар өөрт олгогдсон эрх хэмжээний дагуу цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг зохион байгуулах ёстой байтал харин ч Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуулийн заалтуудыг зөрчин “Эмээлт майнз” ХХК, “Вестерн Проспектор Монгол” ХХК, “Адамс Майнинг” ХХК зэрэг дээрх компаниудад улсын хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон нутаг дэвсгэрт хайгуулын 4846Х, 4969Х, 4970Х, 4974Х, 7405Х, 7685Х, 6995Х, 7023Х, 9283Х, 9353Х, 9363Х,3367Х тоот лицензүүдийг мөн л хууль зөрчин олгосон байна.
Дорнод аймгийн Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баяндун сумдын нутагт ураны хайгуул хийж буй “Эмээлт майнз” ХХК-ийн “Гурванбулаг орд”-ын талаар өгүүлэхэд энэ ордыг 1974 онд анх нээн илрүүлжээ. 1979-1987 онд нарийвчилсан хайгуулын ажлыг хийж, 1988 оны 4 дүгээр сард ЗХУ-ын Ашигт Малтмалын Нөөцийн Комисс С1 ба С2 зэргээр 5449,4 мянган тонн хүдэрт дунджаар 0,188 хувийн ураны агуулгатай 10270 тонн ураны нөөцийг баталж өгсөн байна.
2002 оноос Японы “Адамс майнинг” компани 3367Х бүхий тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаагаа эхэлжээ. 2004-2008 онд “Адамс майнинг” ХХК-ийн захиалгаар Канадын “Вестерн проспектор Монголиа” ХХК хөрөнгө гаргаж тогтоосон нөөцийг баталгаажуулах ажлуудыг хийж ирсэн аж.
Тухайн бүсэд хэрэгжиж байгаа “Эмээл даваа төсөл”-ийн хүрээнд “Адамс майнинг” ХХК хайгуулын 1, “Эмээлт майнз” ХХК 8, “Вестерн проспектор Монголиа” 3 тусгай зөвшөөрлийн лиценз эзэмшиж байгаа юм байна.
“Гурванбулаг орд”-д “Эмээл даваа” төслийн хүрээнд Төв бүсэд 13820,45 тууш метр, Баруун бүсэд 1752,70 тууш метр, хүдрийн 3 бүсийн 905,5 тууш метр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна. Нийт 17 км орчим тууш далд малталт хийсэн бөгөөд үүнээс 15 орчим тууш км нь 260 м гүнд, бусад нь 200 м гүнд байрлаж байгаа гэнэ.
2009 оны 5 дугаар сард Хятадын Үндэсний Цөмийн Корпораци /CNNC/ “Вестерн проспектор групп”-ын хувьцааны 69 хувийг эзэмшихээр тохиролцож байжээ.
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт ураны хайгуул хийж буй “Ханресорсиз” ХХК-ийн “Дорнодын орд”-ын талаар өгүүлэхэд, тус ордыг 1973 онд нээн илрүүлсэн. Нарийвчилсан хайгуулын ажлыг 1979-1987 онд хийж, Дорнодын ордын хүдрийн 2Б, 2В хүдрийн биетэд 5011 мянган тонн хүдэрт дунджаар 0,130 хувийн ураны агуулгатай 6509 тонн ураны нөөцийг баталсан юм байна.
Мөн хүдрийн 7-р биетийн хил хязгаар дотор С1 ба С2 зэргээр 6272 мянган тонн хүдэрт дунджаар 0,227 хувийн ураны агуулгатай 14221 тонн ураны нөөцийг, хүдрийн 3-р биетэд 1380,2 мянган тонн хүдэрт дунджаар 0,125 хувийн агуулгатай 1724 тонн ураны нөөцийг тогтоосон байна.
2В хүдрийн биетийг /Ордын хамгийн хойд талд байрлана/ ОХУ 1988-1992 онд ил аргаар олборлож байсан боловч хэдий хэмжээний хүдэр авсан талаар мэдээлэл байдаггүй аж.
1994 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан “Төв Азийн уран” ХХК-д Дорнодын ордыг ашиглах 237А тусгай зөвшөөрлийн лицензийн “Төв Азийн уран” ХХК-ийн 58 хувийг “Хан ресорсиз” ХХК, 21 хувийг ОХУ-ын “Атомредметзолото” ХХК, Монгол Улсын Засгийн газар 21 хувийг Монголын талын хувьцааны хувьд тооцож олгосон байна.
“Ханресорсиз” ХХК нь 58 хувийг авахдаа тодорхой үүрэг хүлээсэн, өөрийн талын хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нь эргэлзээтэй байгааг Засгийн газраас шалгаж тодорхой дүгнэлт гаргаагүй юм байна. “Хан ресорсиз” ХХК нь Канадын компани бөгөөд Дорнодын ураны ордын ашиглалтын 237А тусгай зөвшөөрөл, хүдрийн гол 7-р биетийн хагасыг хамарсан хайгуулын 9282Х тусгай зөвшөөрлийг дангаар эзэмшдэг аж.
Энэ бүхэнтэй танилцсаны дараа УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд газар дээр нь очиж үзээд, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн мэдээ, материалыг судалж үзэн, дараах дүгнэлтийг хийжээ.
1. Дорнодын “Гурванбулаг”, “Мардайн гол”, “Дорнод”-ын ордуудын геологи, хайгуулын болон уурхай байгуулах ажилд одоогийн байдлаар нийт 450.6 мянган ам.долларын ажил хийгдсэн байгаа бөгөөд үүнийгээ хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад оролцуулан тооцох нь зүйтэй,
2.Дорнодын “Гурванбулаг”, “Мардайн гол”, “Дорнод”-ын ордуудын нөөцийн талаар хийсэн ОХУ-ын судалгааны ажлуудыг одоогийн хийсэн өрөмдлөгийн үр дүнтэй харьцуулахад ураны агуулгыг багасгасан, хүдрийн биетийн хил хязгаарт ядуу агуулгатай хүдрийг ашиглах нөөцөд оруулаагүйгээс нөөцийн хэмжээг зориуд багасгасан байдал ажиглагдсан. Иймээс ордуудын нөөцийг дахин шинэчлэн тогтоож, үнэлэх, уурхайн дэд бүтцийг сэргээх, шинээр бий болгох зардлын тооцоог гаргаж ирэх,
3.”Төв Азийн Уран” компанид оруулсан Канадын хөрөнгө оруулалтын хэмжээг нягтлан үзэх, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд одоо түдгэлзсэн байгаа 237А лицензийг “Төв Азийн уран” ХХК-иас татан авах,
4.Хайгуул хийгдэж, ашиглахад бэлэн болсон Гурванбулаг, Мардай, Дорнодын ордууд дээр Ашигт малтмалын хууль зөрчин олгосон 4846Х, 4969Х, 4970Х, 4974Х, 7405Х, 7685Х, 6995Х, 7023Х, 9283Х, 9353Х, 9363Х, 3367Х тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох,
5.Төрийн өмчийн “Мон-Атом” компанид “Гурванбулаг”, “Мардайн гол”, “Дорнод”-ын ураны ордуудыг шилжүүлэн өгөхөд шаардагдах эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хийж болох судалгааны ажлыг хийж гүйцэтгэх,
6.Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын “Чингисийн далан” өртөөнөөс Мардайн уурхай хүртэлх төмөр замын хувьчлалыг хүчингүй болгож, хувьчлан авсан аж ахуйн нэгжийг хохиролгүй болгох зэрэг дүгнэлтийг УИХ-ын Ажлын хэсгээс гаргаад байгаа юм байна.
Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн З.Энхболд /ажлын хэсгийн ахлагч/, Х.Жекей, П.Алтангэрэл, Д.Одбаяр, Д.Хаянхярваа, Ц.Шинэбаяр нар орж ажилласан юм.
Н.Тунгалаг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.