2010.02.24
Оюутолгой ордын 45 сая тонн нөөцийн 25 сая тонн нь ашиглах боломжтой нөөц
Өнгөрсөн даваа гаригт Төрийн ордны В танхимд Оюу толгой ордыг ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлийн талаар Ажлын хэсгийн нээлттэй хуралдааныг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос зохион байгуулж, уг хуралдаанд тус байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, гишүүн Н.Ганбямба, О.Чулуунбат нар Оюу толгой төслийн ерөнхийлөгч Кийт Маршалл, дэд захирал Т.Мөнхбат нарын мэдээллийг сонсож, зарим асуудлыг тодруулан хариулт авлаа.
Хуралдаан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс Оюу толгой төслийн удирдлагад хандан тавигдсан дөрвөн асуултын хүрээнд явагдсан бөгөөд өнөөдрийн хувьд эдгээр асуултуудын хоёрт нь тодорхой ойлголтуудыг авч чадлаа хэмээн ажлын хэсгийн ахлагч Ш.Сайхансамбуу гишүүн дүгнэн хэлсэн юм.
Н.Ганбямба гишүүн Монгол улсын хуулийн дагуу ТЭЗҮ-г ашиглалтын лиценз авснаас хойш 60 хоногийн дотор бэлэн болгосон байх ёстой байтал энэ бичиг баримт олон удаа буцаж байгаагийн шалтгаан юу болох, мөн түүнчлэн УИХ-аар батлагдсан 45 сая тонн нөөцийг 19-өөр багасгасны шалтгаан нь ордыг сорчилж ашиглах гээд байгаа юм биш үү, уурхайн ажиллах хүчин чадлыг ТЭЗҮ-д оруулаагүйн учир юу вэ хэмээн асуусан.
Оюу толгой төслийн ерөнхийлөгчийн ярьж байгаагаар, 45 сая тонн нөөц нь хайгуулаар тогтоогдсон нөөц бөгөөд үүнээс эдийн засгийн болоод техник технологийн хувьд үр ашигтайгаар ашиглах боломжтой хэмээн тогтоогдсон нөөц нь 25 сая тонн болж байгаа аж. Тэгээд ч 25 сая тонн нөөцийн 22 сая тонн нь металл зэс байх магадлалтайг нэмж тайлбарлав. Үүний зэрэгцээ 19 сая тонн ашигт малтмалыг олборлох боломж хязгаарлагдмал хэмээн үзэж байгаа бөгөөд хэрвээ зэсийн үнэ 10,000 ам.доллар хүртэл өсвөл олборлох боломж гарч болох юм хэмээн үзэж буйгаа төслийн удирдлага танилцуулж байв.
О.Чулуунбат гишүүн УИХ-аар батлагдсан гэрээнд зэсийн дундаж үнэ 4200 ам.доллар байна гэж улс төрийн том шийдвэрийг гаргуулсан. Зэсийн үнэ хоёр дахин өсөөд байхад ашигтай биш байна гэж ярьж байгаа нь зөвхөн улс төрийн шийдвэр гаргуулахын төлөө, түүнчлэн бирж дээрх хувьцааны үнэ ханшаа өсгөх арга байсан гэж ойлгож болох уу хэмээн Оюу толгой төслийн удирдлагуудаас асуув. Уг асуултад төслийн удирдлага хариулахдаа 45 сая тонн ашигт малтмалын нөөц хайгуулаар тогтоогдлоо гэж биржэд зарласан хэмээн тодотгоод, үүнээс зэсийн зах зээл дээрх дундаж үнэ, зардлаа тооцоод бид ийм тооцоо гаргаж байна хэмээн хариулсан. Түүнчлэн Оюу толгой шиг том ордын хувьд ашиглах явцад ашиглалтын хайгуул хийж, жил бүр мэдээллээ шинэчлэх боломжтой гэсэн хариултыг өглөө.
Харин Оюу толгой ордыг ашиглах явцад шаардлагатай усны нөөцийн талаарх Ш.Сайхансамбуу гишүүний асуултад өгсөн хариултууд нь харьцангуй тодорхой байсан юм. Тухайлбал, Оюу толгой ордыг ашиглах явцад өдөрт 125 мянган тонн хүдэр олборлох боломжийг 870 л\сек гүнийн хоолойн усны нөөц нь олгож байна гэсэн тооцоог ТЭЗҮ-д оруулжээ. Хэдийгээр Оюу толгой төслийнхөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниар усны хайгуулын ажлыг гүйцэтгүүлэхэд гүнийн хоолойн усны нөөц 1122 л\сек гэсэн үзүүлэлттэй гарсан нь өдөрт 160 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайг илэрхийлж байгаа ч энэ дүнг Усны асуудал хариуцсан Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөс бууруулан батласан аж.
Энэ үеэр бас нэгэн гунигтай гэмээр мэдээлэл яригдсан нь, манай усны салбарын эрдэмтэн мэргэд Оюу толгой төслийнхнийг хуучин ЗХУ-ын аргаар дахин усны судалгаагаа хий хэмээн шаардаж, үүнийх нь дараа усны нөөцийн асуудлыг нь авч хэлэлцсэн тухай сэдэв байв. Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Чулуунбат ордыг сорчлохгүй ашигла гэдэг нь ашиггүй ч байсан бүгдийг нь заавал ашигла гэсэн үг юм уу, ер нь ямар ангиллаар тооцож ашиггүй гэж яриад байна вэ хэмээн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийнхнөөс асуухад, "Гадаадад бол бирж дээрх хувьцааны үнэ ханшаа өсгөх чиглэлийн ангилал зэрэглэл байдаг, манайд бол үйлдвэрлэлийн ангилал байдаг. Бид Оюу толгой төслөөс уурхайг ашиглах өөрийн өртгийг өнөөдрийнхөөр нь гаргаж өгөөч хэмээн хүсээд байгаа юм" гэж байсан. Манай улсын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг ямар нэгэн хэмжээгээр ашигладаг болох, үгүйдээ л харьцуулсан үзүүлэлтээр хэрэглэдэг байх шаардлага тавигдаж буй нь өнөөдрийн асуулт хариултуудаас харагдаж байлаа.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, роялти зэрэг асуудлууд дээр ч мөн адил хуулийн заалт болон олон улсын хэм хэмжээ хоорондоо зөрчилдөж байгаа гэсэн ойлголт төрүүлэхүйц хариултуудыг ноён Маршалл өгч байсан. Оюу толгой төслийн ерөнхийлөгчийн хувьд гишүүдийн тавьсан асуултуудад тойруулсан бүрхэгдүү байдлаар хариулж, нэг төрлийн мэдээллээ дахин давтсан байдлаар ярьж байв.
Өнөөдрийн хуралдаанаар Оюу толгой ордыг ашиглах гэрээг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байх үед 45 сая тонн ашигт малтмалын нөөц яригдаж байсан бол Техник, эдийн засгийн үндэслэл \ТЭЗҮ\-д 25 сая тонныг ашиглах боломжтой хэмээн дурдсан нь ямар учиртай болох, түүнчлэн өдөрт хэдэн тонн хүдэр ашиглах, ингэхдээ ямар хэмжээний ус хэрэглэх, усны нөөц хангалттай байгаа эсэх зэрэг асуудлуудад гишүүд бүрэн хариулт авсан гэж үзлээ.
Ажлын хэсгийн ахлагч Ш.Сайхансамбуу гишүүн Эрдэс баялгийн зөвлөлийнхөнд хандан 45 сая тонн зэсийн нөөцийн зэрэгцээ 2000 тонн алтны нөөцийн асуудал ямар түвшинд яригдаж байгааг, мөн хоёр компани анх лицензийн наймаа хийхдээ ямар гэрээ хэлэлцээр байгуулсан талаарх мэдээллийг тодотгож өгөхийг даалгалаа.
УИХ-ын АБГББХ-ноос тодорхой асуултуудад хариулт авахаар Оюу толгой төсөлд албан тоот хүргүүлэхээр болсон бөгөөд үүний зэрэгцээ Эрдэс баялгийн зөвлөлийн тавьсан дөрвөн асуултын хариуг 10-14 хоногийн дотор ирүүлэхээ Оюу толгой төслийн удирдлага амласнаар энэ удаагийн хуралдаан өндөрлөлөө.
Хуралдаанд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын орлогч дарга Ч.Цогтбаатар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн албаны дарга М.Ариунбаяр, тус газрын Уул уурхайн судалгааны хэлтсийн тасгийн дарга Т.Тамир, Б.Бямбадагва, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга Я.Аюушжав, Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шинжилгээний хэлтсийн дарга Б.Даваадэмбэрэл нар оролцож, гишүүдэд тодруулга мэдээллүүдийг өгч ажилласан юм.
УИХ-ын АБГББХ-ны 2010 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 04 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хуралдааныг дахин хоёр удаа нээлттэй явуулахаа тус ажлын хэсгийн ахлагч сэтгүүлчдэд зарласан.
Ажлын хэсэг Оюу толгой төслийн ТЭЗҮ-ийн талаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцсэн тухай дүн болон ордыг ашиглах ТЭЗҮ-тэй нарийвчлан танилцсаны үндсэн дээр санал дүгнэлт гаргаж, шаардлагатай гэж үзсэн шийдвэрийн төслөө УИХ-ын АБГББХ-ны хуралдаанд энэ оны 5 дугаар сарын 1-ний дотор танилцуулах ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.