Улсын стандартын түвшин тогтоох үзлэг шалгалт эхэллээ
Шалгалтанд есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд /ресторан, баар, кафе, гуанз, цайны газар, хүүхдийн хоолны газрууд/ хамрагдана.
Шалгалтыг дүүргүүд дэх МХХ-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, стандартын хяналтын улсын байцаагч нар ахлан хүнсний эрүүл ахуй, мал эмнэлэгийн хяналтын, ургамал хорио цээрийн хяналтын улсын байцаагчид, шаардлагатай тохиолдолд дүүргийн Засаг даргын Тамгын газрын зохион байгуулагч болон Цагдаагийн хэлтсийн ажилтнууд, төрийн бус байгууллагын төлөөлөгчид хамтран зохион байгуулах юм байна.
Хяналт шалгалтыг “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага” MNS4946:2005 стандартад заасан хоолны газрын ангилалын дагуу бүх шатны сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагын дэргэдэх хоолны газруудад энэ сарын нэгнээс дөрөвдүгээр сарын нэгний хооронд хийнэ. Мөн нийтийн үйлчилгээний /ресторан, кафе, баар, гуанз, цайны газар, амралт сувилал, жуулчны баазын дэргэдэх гэх мэт/ газруудад энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс зургадугаар сарын нэгний хооронд явуулна ажилтнууд, төрийн бус байгууллагын төлөөлөгчид хамтран зохион байгуулна.
Монгол Улсад стандартыг хөгжүүлэх талаар өчигдөр Монгол улсын ерөнхий сайд С.Батболд зөвлөлдөх уулзалт хийсэн билээ. Уулзалтад яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Стандартчилал, хэмжилзүйн газар, УМХЕГ, МҮХАҮТ-ын удирдах бүрэлдэхүүн, мэргэжлийн болон холбогдох байгууллага, бизнесийн салбарын төлөөллийг хамарсан өргөн бүрэлдэхүүн оролцсон юм.