БНСУ-д хараар амьдарч буй монгол иргэдийг нэг удаа визжүүлэх санал тавилаа
2010.02.24

БНСУ-д хараар амьдарч буй монгол иргэдийг нэг удаа визжүүлэх санал тавилаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа билээ. Тэрээр айлчлалынхаа хүрээнд өчигдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Хен О-тай уулзсан байнаkorea_speaker. Уулзалтын үеэр УИХ-ын дарга БНСУ-д гэрээгээр, хувиараа ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн асуудалд Үндэсний Ассамблейн зүгээс дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд  талархал  илэрхийлж, цаашид энэхүү дэмжлэг туслалцаагаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа тэмдэглээд  солонгос иргэдтэй гэрлэсэн монгол иргэдийн эрхийг хамгаалах, тэднийг үр хүүхдүүдээ монгол хэл, соёл сургахад дэмжлэг үзүүлэх зэрэг нэлээдгүй анхаарах асуудал  байгааг дурьджээ.

Мөн Д.Дэмбэрэл дарга БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн ахуй нөхцөлийг сайжруулах асуудлаар хэд хэдэн санал тавьсан байна. 90 хоногийн визийг харилцан олгох болсноор манай иргэд визийн хугацаагаа зөрчих явдал эрс цөөрч, хууль бусаар оршин суугчдын тоо багасч байгаа бөгөөд энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан  БНСУ-д визгүй зорчдог эрх бүхий монгол иргэдийн оршин суух хугацааг 90 хүртэл  хоног болгох, дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд хууль бусаар оршин суугаа монгол иргэдийг нэг удаа визжүүлэх, монгол иргэдийн ажиллаж байгаа салбар, чиглэлд нь мэргэжлийн сертификат олгоход БНСУ-ын парламент анхаарч тодорхой шийдвэр гаргаж өгөхийг хүслээ.Түүний энэхүү хүсэлтийн хариуд БНСУ-ын парламент анхааралдаа авч боломжийн хэрээр дэмжлэг, тусламж үзүүлж ажиллана гэдгээ ноён Ким Хен О мэдэгдлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.