2010.02.25
Оюутны хотхоны төсөл зохиох ажлын хэсэг байгуулах үүрэг өглөө
Засгийн газраас төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэн оюутны хотхон байгуулах замаар боловсролын шинэчлэлийг эхлүүлэх тухай шийдвэр гаргасан билээ. Энэ арга хэмжээний хүрээнд өчигдөр Оюутны хотхон байгуулах асуудлаар холбогдох албаны хүмүүс зөвлөлдлөө. Зөвлөгөөнийг Ерөнхий сайд С.Батболд удирдав.
Тэрбээр зөвлөгөөнд оролцогчдод хандаж “Боловсролын салбарын шинэчлэлийг хийхдээ их, дээд сургуулийн шинэчлэлийг яаж, ямар арга замаар оновчтой хийх талаар санал солилцохоор цуглараад байна. Их, дээд сургуулийн шинэчлэлийн гол зарчим нь сургалт, түүний чанарын асуудал байх ёстой. 40 сургуулийг 6 болгон цөөрүүлснээр шинэчлэл хийгдэнэ хэмээн үзэж болохгүй. Гол нь чанарын хойноос хөөцөлдөх нь энэ шинэчлэлийн зорилго юм. Оюутнууд төгсөхдөө ажлын байртай, тэр ажлынхаа байранд тэнцэх боловсрол дадлагатай, ажлын шаардлага хангах хэмжээнд хүрсэн байх нь чухал.
Ийм түвшинд хүргэхийн тулд дараах асуудалд анхаарах хэрэгтэй. Үүнд:
Зөвлөгөөнд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УМХЕГ-ын дарга Я.Содбаатар нар эрхэлсэн ажлынхаа чиглэлээр мэдээлэл хийлээ. Одоогоор Буянт-Ухаа болон ШУТИС-ийн оюутны хотхон гэсэн хоёр зураг төсөл боловсруулан техник, эдийн засгийн үндэслэлийг нь тооцоолоод байгаа юм байна.

- Оюутны хотхон байгуулна гэдэг нь зөвхөн байр, газрыг нь шийдэх асуудал биш, сургалтыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлтэй холбох нөхцөл бололцоогоор хангагдсан байх.
- Хотхоны байршил, бүтцийг оновчтой тогтоох нь чухал. Хотхон хотоо тойроод таруу байх уу, нэг дор цогц байдлаар байгуулагдах уу гэдгийг эдийн засаг, экологи, хотын боломжтой уялдуулан судлах.
- Ингэсний дараа хотхоны дэд бүтцийг байгуулах судалгаа, тэр нь хэр хэрэгжих магадлалтайг тогтоох.
- Хөрөнгөө яаж олох арга боломжоо эрж хайх.
- Одоо амьдарч байгаа байруудаа хэрхэн, ямар хэлбэрээр үр ашигтай ашиглах боломжийг судлах.
- Эцэст нь шинэ хотхон бүх талын стандартыг хангасан байх.
- Байгаль орчны нөлөө, хотын утаа, агаарын бохирдол зэргийг зайлшгүй харгалзах зэрэг шаардлага, шалгуурыг хангасан байх хэрэгтэй юм.
Зөвлөгөөнд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УМХЕГ-ын дарга Я.Содбаатар нар эрхэлсэн ажлынхаа чиглэлээр мэдээлэл хийлээ. Одоогоор Буянт-Ухаа болон ШУТИС-ийн оюутны хотхон гэсэн хоёр зураг төсөл боловсруулан техник, эдийн засгийн үндэслэлийг нь тооцоолоод байгаа юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.