Бүгд найрамдах турк улс 84 мянган ам долларын тусламж үзүүлэв
2010.02.25

Бүгд найрамдах турк улс 84 мянган ам долларын тусламж үзүүлэв

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад зориулж Бүгд найрамдах Турк улсын Засгийн газар, “Улаан хавирган сар” нийгэмлэг 84 500 ам долларын үнэturk_handiv бүхий хөнжил, аяны хөнжил, хүнсний бүтээгдэхүүнийг тусламж болгон өгөв.  
Тусламжийн барааг хүлээлцэх ёслол 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд болж Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, БНТУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Асым Арар болон албаны бусад хүн оролцсон байна. БНТУ-ын Засгийн газар мөн хэд хоногийн өмнө 50 мянган ам доллар хандивласан юм.

Өнөөдрийн байдлаар манай улсын 12 аймгийн 65 сум гамшгийн байдалд, 11 аймгийн 68 сум зудтай байгаа бөгөөд 2 сая 467 мянга гаруй толгой мал хорогдоод байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.