161 мянган оюутны 71.4% нь хувийн зардлаараа суралцажээ
2010.02.25

161 мянган оюутны 71.4% нь хувийн зардлаараа суралцажээ

Манай оронд нэг хүн дээд боловсрол эзэмшихэд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ сурч буй сургууль, мэргэжлийн чиглэлээс хамааран 6 – 11 сая төгрөг болж байна.muis_bair Өнгөрсөн хичээлийн жилийн мэдээгээр дээд боловсрол эзэмшихээр суралцсан 161 мянган оюутны 71.4% нь хувийн зардлаараа суралцаж, 24.6% нь төрөөс ямар нэг хэлбэрээр санхүүгийн дэмжлэг авчээ. Төрөөс санхүүгийн дэмжлэг авч байгаа хамгийн том бүлэг нь төрийн албан хаагчдын хүүхэд (17 мянган суралцагч буюу төрөөс дэмжлэг авагчдын 43%) байна. 2008 онд дээд боловсролын нэг суралцагч сургалтын төлбөртөө дунджаар 505.8 мянган төгрөгийг өөрөө төлж, төсвөөс 148.8 мянган төгрөгийн (29.4%) дэмжлэг авсан гэж тооцож болохоор байна.

Харин Европын орнуудад дээд боловсрол эзэмших оюутан жилд дунджаар 8,700 евро зарцуулдаг бол АНУ-д 36,500 евро зардаг байна. Гэхдээ Европод дээрх зардлын 84 хувийг, АНУ-д 47 хувийг нь Засгийн газрын эх үүсвэрээс санхүүжүүлжээ. АНУ-ын суралцагч 10 гаруй эх үүсвэрээс зээл, тэтгэлэг цуглуулж төлбөрөө төлж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.