2010.02.26
Ерөнхийлөгч, бэлгийн нисдэг тэрэгнээс төрөх газрыг чухалчлав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр “Хөх сүлд” группын ерөнхийлөгч Б.Журамт бараалхлаа.
Хүнд хэцүү цагт монгол ахан дүүстээ туслахаар ирсэн тэрээр, Ерөнхийлөгчиид 3 нисдэг тэрэг бэлэглэж байгаагаа хэллээ.
Б.Журамт, “ Аж ахуй эрхэлж, бизнес хийж олсон хөрөнгөнөөсөө туслахаар шийдэн Монголд ирлээ. Тусламжийн түрүүчийг Засгийн газарт хүлээлгэн өгөөд байна. Танд Төрийн тэргүүний хувьд 3 нисдэг тэрэг бэлэглэж байгааг минь хүлээн авна уу” гэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хүнд үед гараа сунган тусалж байгаа түүнд талархаад нисдэг тэрэгнээс илүүтэйгээр төрөх газрыг чухалчилж байгаагаа хэллээ.
“Бид хүн амынхаа эрүүл мэндэд, тэр дундаа нялхсын эрүүл мэндэд анхаарах ёстой. Сүүлийн жилүүдэд манай улсад хүн амын тоо нэмэгдэж, төрөлт ихсэж байгаа сайн талтай ч, төрөх газрууд ачааллаа дийлэхээ больсон. Улаанбаатарт шинэ төрөх газар хэрэгтэй байна. Шинэ хүнээ тосч авах, орчин үеийн шаардлага хангасан, сайн эмнэлэгтэй болоход Таны тусламжийг зарцуулах саналтай байна” гэж Ерөнхийлөгч ярилаа.
Тэрээр мөн “Монголчууд бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг. Би ч мөн “татаж үзэх”-ийг хүсэхгүй байна. Таны энэхүү тусламж, дэмжлэг ардаа ямар нэг хүсэлт, давхар санаа агуулаагүй гэж ойлголоо” гэв.
Б.Журамт, төрөх газар барих тухай Ерөнхийлөгчийн саналтай санаа нэг байгаагаа илэрхийлээд, монгол ахан дүүстээ, чин сэтгэлээсээ тусалж байгаагаа дахин илэрхийллээ.
Тэрээр монгол хэл соёл, уртын дуу, ардын урлагийг хөгжүүлж, дэлгэрүүлэх талаар санаа тавин ажилладаг, боловсролыг дэмждэг тухайгаа Ерөнхийлөгчид ярилаа.
Ийнхүү Ерөнхийлөгч бусдын бэлгийг эрүүл мэндийн салбарт хөрөнгө болгон оруулж байгаа нь анхны удаа биш бөгөөд, Катар улсаас бэлэглэсэн машиныг Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгч байсан билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.