Эрүүл мэндийн газрынхан 799,4 сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй болно
НҮБ-ын Хүн амын сангийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн төслийн хүрээнд 13 аймаг, нийслэлийн нэг, хоёр, гуравдугаар амаржих газарт эх нярайн тусламжийн нэн шаардлагатай багаж тоног төхөөрмжийг өнөөдөр ЭМЯ-нд хүлээлгэн өгнө.
Энэхүү ажиллагаанд НҮБ-ын Хүн амын сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч хатагтай Аргентина Матавела, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, аймаг, нийслэлийн ЭМГ болон нэгдсэн эмнэлгийн дарга нар байлцах ажээ. Өнөөдөр нэн шаардлагатай байгаа төрөх ор, эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, нярайг дулаацуулагч ширээ, инкубатор,г хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, эх ургийн монитор, эх барихын мэс заслын багаж, зүрхний бичлгийг аппарат зэрэг 18 төрлийн 799,4 сая төгрөгийн багаж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх юм байна.