Я.Батсуурь гишүүн сонгогчидтойгоо уулзаж явна
2010.02.26

Я.Батсуурь гишүүн сонгогчидтойгоо уулзаж явна

УИХ-ын гишүүн Я.Батсуурь өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллаж явна. Тэрээр энэ сарын 5-ны өдрөөс 7-ны өдрүүдэд Говь-Сүмбэр аймгийн Баянтал, Сүмбэр, Шивээговь сумын иргэд, хөдөлмөрчид, малчидтай уулзсан байна. Эрхэм гишүүн иргэдэд улс орны өнөөгийн байдал, 2009 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийн хэрэгжилт, төр засгийн бодлого шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, УИХ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж мөн тэдний санал хүсэлтийг сонсох, сонирхсон асуултад хариулт өгсөн байна.

Уулзалтын үеэр иргэд оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, Хүний хөгжлийн сангийн тухай хууль, Концессийн тухай хууль болон Монгол мал хөтөлбөрийн талаархи асуултуудыг түлхүү асууж, тодруулж сонирхож байжээ.

Мөн аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс малчдын ахуй амьралд туслах, өвс тэжээлээр хангах ажлыг нэн даруй зохион байгуулах, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх талаар иргэдийн санал санаачлагыг идэвхтэй дэмжихийг, Говь-Сүмбэр аймгийн нутгаар дайран өнгөрөх Улаанбаатар-Замын Үүдийн босоо тэнхлэгийн зам дагуу нутгийн иргэдэд газар олгох, ажлын байр бий болгох асуудлыг даруй шийдэж өгөхийг сонгогчид эрхэм гишүүнээс хүссэн байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, сургууль боловсролын асуудал, хүүхэд залуусын хөгжлийг дэмжих талаар, аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс арга хэмжээ авах шаардлагатай байгааг ч Говь-Сүмбэрийнхэн сонгосон төрийн түшээдээ дуулгасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.