2010.02.26
Итгэл дааж ажиллахыг шүүгчдэд захив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарыг хүлээн авч уулзлаа.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Ё.Цогтзанданг Нийслэлийн Хан уул дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд улируулан, О.Однямааг Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Б.Батболорыг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсон Ерөнхийлөгчийн зарлиг гарсан билээ.
Ё.Цогтзандан нь МУИС төгссөн, мэргэжлээрээ Дорнод, Завхан аймаг болон Багануур, Сүхбаатар дүүргүүдэд ажиллаж байсан туршлагатай, О.Однямаа нь мөн Говь-Сүмбэр аймагт мэргэжлээрээ 5 жил ажилласан, Б.Батболор нь Хан-Уул дүүргийн шүүхэд 4 жил тус тус ажилласан туршлагатай юм байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ томилогдож байгаа шүүгчдэд хандан итгэл дааж, хариуцлагатай ажиллахыг захилаа.
“Би бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 5 шүүгчийг томиллоо. Томилсон шүүгчидтэй өөрийн биеэр уулзаж, шударга ажиллахыг захиж байна. Та бүхэн хүний эрх эрх чөлөөт байдлын баталгааг хангаж, хуулинд захирагдаж, хуулийг хүндэтгэж ажиллана гэдэгт би итгэлтэй байна. Итгэл даахгүй бол хариуцлага тооцох болно. Жирийн иргэдэд хатуу, мөнгөтэй эрх мэдэлтэй хүнд зөөлөн үйлчилдэг шүүх хууль гэж байх ёсгүй. Эрх хэмжээ, хуулиа мэдсээр байж зөрчдөг албан тушаалтнуудтай харин ч хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Би ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд та бүхэнд иргэн хүний эрхийг хүндэтгэж ажиллахыг даалгаж байна” гэлээ.
Шүүгчид, шүүхийг шударга үнэний хүрээлэн гэж бодож байдаг тухайгаа Ерөнхийлөгчид хэлж, зөвхөн хуулийн хүрээнд, хэнээс ч хараат бусаар ажиллах болно гэж амлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.