Н.Алтанхуяг: Монгол улсыг оюу толгой бус оюунлаг толгой хөгжүүлэх учиртай
2010.03.01

Н.Алтанхуяг: Монгол улсыг оюу толгой бус оюунлаг толгой хөгжүүлэх учиртай

Өнгөрсөн амралтын өдөр УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд shadar_05Н.Алтанхуяг болон УИХ-ын гишүүн Д.Кёкюшүза Батбаяр нар Сонгинохайрхан дүүрэгт байрлах их дээд сургууль болон номын сан, ТББ-уудад ном сурах бичиг хандивлалаа. Уг номууд нь гадаад дотоодын их дээд сургуулийн хичээлийн программд хэрэглэгддэг анагаах ухаан, эдийн засаг, МАА, газар тариалан зэрэг мэргэжлийн чиглэлийн нийт 50 орчим сая төгрөгийн ном сурах бичиг, гарын авлага юм. Тус арга хэмжээ “Чингис Соосо” дээд сургууль дээр болж хандивын ном сурах бичгийг “Мандах” Дээд сургууль, “Чингис Соосэ”, “Монгол Фермер”, “Монос”, “Олимп” дээд сургууль, “Ач” анагаах ухааны сургууль болон “Толгойт” ТББ, “Баянхошуу” дэлхийн зөн байгууллага, “Дамбадаржаа”, “Жаргалант” тосгоны номын сангуудын удирдлагууд ирж хүлээн авлаа.

Тэргүүн шадар сайд хэлэхдээ: “Монгол улсыг Оюу толгой бус оюунлаг толгой хөгжүүлэх учиртай. Ийм ирээдүй бол өнөөдөр ширээний ард суугаа оюутан сурагчид та бүхэн. Тиймээс манай ирээдүй болсон залуучууд та бүхэн ном сурах бичигтэй нөхөрлөж, номноос үнэтэй цайтай зүйлийг далайгаас эрдэнэ шүүрэх мэт олзуурхан авч, сурч мэдэх боловсрохын төлөө өөрийгөө дайчлах хэрэгтэй. Тийм ч учраас хүүхэд залуучууддаа их итгэл найдвар тавьж, та бүхний оюуны хэрэгцээнд хөрөнгө оруулалт хийж бэлэг бэлгийн дээд, мэдлэг оюуны охь болсон номыг хүргэж байгаа” гэдгийг онцолсон юм.
Тус сурах бичгүүдийг хүлээн авсан сургуулиудын удирдлага, оюутан сурагчид талархал илэрхийлж байлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.