Нийслэл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ
2010.03.01

Нийслэл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс санаачлан НҮБ-ын “Гэр бүлийн хүчирхийлэлтэй ger_bul_huchirhiilel_vip76тэмцэх тухай нийслэлийн төлөвлөгөөний төслийг танилцуулах” хэлэлцүүлгийг нийслэл, дүүрэг харъяа газрын удирдах ажилтан мөн нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн удирдах ажилтны хүрээнд зохион байгуулав.

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай нийслэлийн төлөвлөгөөний төслийг танилцуулах”  хэлэлцүүлэгт  50 хүнийг хамруулсан байна. Энэхүү хэлэлцүүлэгт Хүүхдийн сан, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамтран оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй ажил, Нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдөд үзүүлж буй эрүүл мэндийн тусламжийн өнөөгийн байдал, Хүчирхийлэлд өртөгчдөд тусламж үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвөөс үзүүлж буй үйлчилгээний тухай хэлэлцэв. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээ, уг хуулийг хэрэгжүүлэхэд хийгдэж буй алхам, сайн туршлага, анхаарах асуудлууд зэрэг сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл солилцжээ.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос  гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийслэлийн төлөвлөгөөний төслийг танилцуулж, цаашид хийх арга хэмжээ, үйл ажиллагааны  талаар санал авсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.