Хувийн их, дээд сургуулиуд нэгдэхээр боллоо
2010.03.01

Хувийн их, дээд сургуулиуд нэгдэхээр боллоо

Шинэ оны өмнөхөн төрийн мэдлийн 42 их, дээд сургуулиа 15 болгон нэгтгэж, заримынх нь үйл ажиллагааг univercity_vip76өөрчлөх шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл Хувийн их дээд сургуулиудын холбооноос нэгдэн нийлэх үйл явцыг дэмжиж буйгаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандан захидал илгээсэн байна. Хувийн өмч дээр суурилсан сургуулиуд учраас хооронд нь нэгтгэхэд багагүй бэрхшээл тулгарах бөгөөд бодлогын шинж чанартай зарим асуудлыг шийдэж өгөхийг тэд сайдаас хүсчээ.

Хувийн сургуулиудын хувьд салбар, харъяа сургуулийн зохион байгуулалтын хэлбэрийг давуутай ашиглах нь зүйтэй гэж тэд үзэж байна. Нэгдэж буй сургуулиудын элсэлтийн хяналтын тоог бууруулахгүй юм байна. Харин жил ирэх бүр нэмэх бодлогыг яамнаас баримтлах аж.

Цаашид төрийн өмчийн томоохон сургуулиуд өндөр төлбөртэй, хувийн сургуулиуд нь арай бага буюу дундаж төлбөртэй байх нь зөв гэж тэд үзэж байгаа ажээ. Тэдний тооцоогоор Монгол Улсад одоо байгаа 90 гаруй хувийн сургуулийг 40 болгон нэгтгэн нийлүүлэх боломжтой гэж үзсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.