УИХ-ын гишүүн Ц.Туваан тойргийнхоо алдарт эхчүүдэд одонг нь гардууллаа
Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдэд “Алдарт эх” одонг олгож эхэлснээс хойш эдүгээ 66 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жил Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын хэмжээнд 10,785 ээж, Төв аймгийн хэмжээнд “Эхийн алдар-I” одонгоор 33, “Эхийн алдар-II” одонгоор 271, нийт 304 ээж шагнагдаж байна.
Монгол улс, Төв сайхан нутгийнхаа ирээдүй болон мэндэлсэн энхрий үрсээ эрүүл саруул өсгөн бойжуулж байгаа бүх сайхан ээж нартаа болон гэр бүл, үр хүүхдүүдэд нь аз жаргал, энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.21
2024.11.21