Иргэн бүрт газар олгоход бэрхшээл учирч байна
2010.03.01

Иргэн бүрт газар олгоход бэрхшээл учирч байна

Иргэн Нараа, Аялгуу нар vip76.mn сайтад хандаж газар өмчлөх хүсэлт гаргасан боловч газар gazar_umchluh_vip76байхгүй гэсэн хариу сонслоо. Энэ тухай тодруулахыг хүссэн юм. Газар өмчлөх хүсэлт бүрийг зөвшөөрөх боломжгүй байгаа аж. Учир нь нийслэлд одоогоор Сонгинохайрхан дүүрэгт зам дагуу, Хан-Уул дүүрэгт Биокомбинат, Өлзийт хороолол, Шувуун фабрикт газар олгох бол, Баянзүрх дүүрэг тусгай хамгаалалттай газар нутаг ихтэй учир тун жаахан газар байгаа аж.

Энэ жил бэлтгэгдсэн газрын нөөц иргэдийн тоотой харьцуулахад бага байгаа аж.  Тухайлбал: таван ам бүлтэй өрх өмнө нь газраа өмчилж авсан байлаа гэхэд иргэн бүрт газар өмчлөх болсноор нэг нь өмнөх газраа өмчилнө. Харин үлдсэн дөрөв нь дахин газар өмчлөх эрхтэй болж байгаа юм. Гэтэл үлдсэн дөрөвт нь газар өмчлүүлье гэхээр түрүүчийн газраа өмчилж  аваагүй байсан хүмүүсийн дараалал хойшлоход хүрдэг байна. Тиймээс 2010 онд насанд хүрсэнд нь дараагийн ээлжид хүүхдэд газар өмчлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Харин олон жил яригдаж,  өнгөрсөн жилээс эхлүүлнэ гэж байсан зуслангийн газрыг энэ жилээс өмчлүүлж эхлэх гэж байна. Гэвч зарим зуслангийн газар тусгай хамгаалалттай, хориотой гэх мэт бүсэд байгаа учир зуслангийн ихэнх газрыг  шууд өмчлүүлэх боломжгүй байгаа юм байна. Иймд газар олголтыг зөв оновчтой болгохын тулд Нийслэлийн газрын алба бусад мэргэжлийн болон холбогдох байгууллагуудтай  хамтран ажиллаж байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.