Өнгөрөгч хоногуудад томуугийн эзлэх хувь бага зэрэг буурчээ
Дээр үзүүлсэн 20 мянга орчим иргэнээс 1320 нь томуугийн халдвар авсан байжээ. Энэ нь үзлэгийн 32,9 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь өнгөрсөн өдрүүдэд томуугийн эзлэх хувь бага зэрэг буурсан байна.
Харин томуутай үйлчлүүлэгчдээс 774 буюу 58,6 хувь нь тэгээс дөрвөн насныхан байна. Ханиад хүрсэн хүүхэд даарч биеийн эсэргүүцэл суларсан тохиолдолд богино хугацаанд хатгалгаа болж байгаа нь эмч нарын сэтгэлийг зовоосон асуудал хэвээрээ байна.
Одоогоор эмнэлэгт 1771 орон дээр 2492 хүн “хэвтэж” үүнээс 1462 нь хүүхэд байна. Эмнэлэгт шинээр 128 хүүхэд хэвтсэн бол 163 хүүхэд эмнэлгээс сайжирч гарсан байна. Хэдийгээр өвчлөл буурсан боловч эмнэлгүүд ачаалалтай ажилласан хэвээр байна.