Ардчилсан хүчний холбоо анхдугаар хурлаа арванд хийнэ
2010.03.02

Ардчилсан хүчний холбоо анхдугаар хурлаа арванд хийнэ

УИХ-ын гишүүн З.Энхболд нам дотроо холбоо байгуулж “Монгол Улсаа шинэчилье” уриаг дэвшүүлэн олны z_enkhbold_uihанхаарлыг татах болсон.

Ардчилсан хүчний холбоо анхдугаар хурлаа Төрийн ордонд энэ сарын 10-нд хийхээр болжээ. Нийслэл болон хөдөө орон нутагт уг холбооны салбар зөвлөл байгуулагдсан байна.

Анхдугаар хуралдаанд 800 гаруй төлөөлөгч оролцохоор мэдүүлгээ өгсөн аж. Уг хурлаар эх орноо хөгжүүлэхэд юу шаардлагатай болох, цаашид холбооны зүгээс ямар арга хэмжээ авах, холбооны удирдагч хэн байх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.