Монгол, АНУ-ын гадаад хэргийн яамд зөвлөлдөх уулзалт хийв
2010.03.02

Монгол, АНУ-ын гадаад хэргийн яамд зөвлөлдөх уулзалт хийв

Монгол Улс, АНУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх ээлжит уулзалт өнгөрөгч баасан гарагт АНУ-ын Вашингтон хотноо амжилттай болж өнгөрөв.
washington_vip76Энэ удаагийн уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Америкын талаас АНУ-ын Төрийн туслах нарийн бичгийн дарга Курт Кэмбэл нар тэргүүлэн оролцов.
Зөвлөлдөх уулзалтаар хоёр тал санал солилцож, ойрын жилүүдэд хоёр талын шугамаар хэрэгжүүлэх өндөр, дээд хэмжээний айлчлалууд,  худалдаа, эдийн засгийн харилцааны асуудлууд, санал, санаачилга, цаашид байгуулах баримт бичгүүдийн талаар ярилцлаа.

Ил тод байдлын хэлэлцээр, уул уурхайн салбар дахь ил тод байдлын санаачилга, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн хамтын ажиллагаа, Мянганы сорилтын сангийн төслүүд болон боловсрол, соёлын харилцаа, бусад олон асуудлаар ярилцсан байна.

Зөвлөлдөх уулзалтад Америкын талаас 20 гаруй байгууллагын 50 орчим албаны хүмүүс оролцов гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.