2010.03.02
Рио Тинто 232 сая ам долларын үнэ бүхий хувьцаа худалдан авч Айвенхоу Майнз-д эзэмших хувь эзэмшлээ 22,4% болгон нэмэгдүүллээ
Лондон, Их Британи- Айвенхоу Майнз компанийн Тэргүүн Роберт Фрийдланд болон тус компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх Ерөнхий захирал Жон Макен нар Айвенхоу Майнз компани нь Рио Тинтотой нэгж бүр нь 16.31 канад долларын үнэ бүхий 15 сая энгийн хувьцааг нийт 244,7 сая канад доллараар (232,4 сая ам доллар) гаргаж борлуулах тухай гэрээг байгуулсан тухай өчигдөр мэдэгдлээ.
Айвенхоу Майнз компани Монгол улсын зэс-алтны Оюу Толгой дахь уурхайн барилгын ажлын үеэр суурилуулах уул уурхайн болон тээрэмдэх тоног төхөөрөмжийг Рио Тинтогоос худалдан авахад энэхүү хөрөнгийг зарцуулах юм.
Тоног төхөөрөмжид анхан шатан дахь өдөрт 100,000 тонн хүдэр боловсруулах баяжуулах үйлдвэрийн хэсэг багтаж байгаа бөгөөд үүний дотор хоёр ширхэг 11,58 метрийн диаметртэй SAG тээрэм, дөрвөн бөмбөлгөн тээрэм, дахин нунтаглах тээрэм, бутлуур, мотор, дамжуулагч болон хөвүүлэн баяжуулах хэсгүүд орж байгаа болно. Мөн Умард Хюгогийн ордын блокчлон олборлох гүний уурхайн үйлдвэрлэлийн үндсэн цооног болох 10 метрийн диаметртэй 2-р босоо амны нэвтрэлтий хийхэд шаардагдах тоног төхөөрөмж багтаж байгаа юм.
Дээрх тоног төхөөрөмжийн ихэнхийн захиалгыг Айвенхоу Майнз компани үйлдвэрлэгчдэд өгсөн байсан байна. Айвенхоу Майнз 2008 оны 8-р сард хоёр компанийн хоорондын гэрээний дагуу захиалсан тоног төхөөрөмжийн эзэмшлийн эрхийг өөрийн стратегийн түнш Рио Тинтод шилжүүлсэн билээ. Тухайн үед Айвенхоу Майнз компанид Оюу Толгой төслийн хайгуулын болон барилгын бэлтгэл ажилд зарцуулах хөрөнгө шаардлагатай байсан юм. Рио Тинтотой хийсэн тоног төхөөрөмж худалдан авах гэрээ нь Айвенхоу Майнз болон Рио Тинто харилцан зөвшөөрөхүйц, урт хугацааны Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсын Засгийн газартай хийж байх хугацаанд нэн шаардлагатай уул уурхайн болон тээрэмдэх тоног төхөөрөмжийг цаг хугацаанд нь ажлын төлөвлөгөөний дагуух худалдан авалтыг баталгаажуулж байсан юм.
Р.Фрийдланд “Монгол улсад барилгын улирал эхэлж буйтай холбогдуулан бид Айвенхоу Майнз болоод өөрийн стратегийн түнш Рио Тинтог Оюу Толгойн уурхайн бүтээн байгуулалтын ажлын бүрэн хэмжээгээр эхлүүлэхээр бэлтгэхийн зэрэгцээ өнгөрсөн оны 10-р сард Монгол улсын Засгийн газартай гарын үсэг зурсан Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний бүрэн хүчин төгөлдөр болох нөхцлүүдийг хангахаар ажиллаж байна” гэжээ.
“Айвенхоу Майнз-Рио Тинтогийн хамтарсан Оюу Толгойн техникийн зөвлөл 2010 оны төсвийг 758 сая ам доллараар баталсны дотор Айвенхоу Майнз Рио Тинтогоос уул уурхайн болон тээрэмдэх тоног төхөөрөмжийг эргүүлэн худалдан авах багтсан. Тоног төхөөрөмжийг худалдан авч буй нь дэлхийн зэс-алтны томоохон уурхайнуудын нэгийн бүтээн байгуулалтын чухал алхмуудын нэг юм. Тоног төхөөрөмжөө одоо авснаар 2013 онд Оюу Толгойн үйлдвэрлэлийг эхлүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нэн ач холбогдолтой юм” гэжээ.
Энэхүү шилжүүлгийг хийснээр Рио Тинто Айвенхоу Майнз дахь эзэмшиж буй 19,6%-ийн хувь эзэмшлээ нэмэгдүүлж 22,4% болгож буй юм. Энэхүү хэлцлийг Торонтогийн Хөрөнгийн бирж баталгаажуулж бүртгэх ёстой. Рио Тинто нь Айвенхоугийн нөөцийн сангаас энгийн хувьцаа авах, нээлттэй зах зээл дээрээс хувьцаа худалдан авах эрхтэй бөгөөд Айвенхоуд эзэмших хувь хэмжээгээ ойрын 19 сард 46,6% хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Айвенхоу одоогоор дансандаа 1,3 тэрбум ам долларын бэлэн мөнгөн хөрөнгөтэй байгаа ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.