Монгол ардын нам, Герман улсын “Социал Демократ” намтай хамтран ажиллана
2023.06.12

Монгол ардын нам, Герман улсын “Социал Демократ” намтай хамтран ажиллана

Монгол Улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх 2024 онд тохионо.

Хагас зууны түүхэн харилцааны ойн өмнө зуун жилийн түүхтэй Монгол Ардын Нам, Германы “Социал Демократ” Намын дарга нар Улаанбаатар хотноо уулзаж “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Санамж бичигт хоёр намын хамтын ажиллагаа, “Социал демократ” үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, төрийн албан хаагчдыг баруун Европын орнуудад мэргэжлийн сургалтад хамруулах зэрэг асуудлууд тусгагджээ.

Монгол-Герман хоёр орон нь Улс төрийн харилцаа, Батлан хамгаалах, Эдийн засаг, Хөгжлийн тусламжийн хамтын ажиллагаа, болон Боловсрол, Соёл, Хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаатай билээ.