УИХ-д сонгогдож байсан эмэгтэй гишүүд чуулна
2010.03.03

УИХ-д сонгогдож байсан эмэгтэй гишүүд чуулна

ИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо НҮБ-ын Хүн амын сангийн  хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохиогдох  энэхүү чуулга уулзалт гуравдугаар сарын 4-ны өдөр Төрийн ордны Б танхимд болох гэж байна. talbai_01

Чуулга уулзалтыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нээж үг хэлэх бөгөөд “Хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр УИХ-ын Нийгм ийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвин, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг-олон улсын туршлага” сэдвээр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Аржентина Матавел нар илтгэл тавих юм.           

Мөн уулзалтад оролцогсдод “Монгол төрийн түшээ” баримтат кино үзүүлж сонирхуулахын зэрэгцээ  монголын эмэгтэйчүүд болон төр, засгийн удирдалгуудад хандсан зөвлөмж, уриалга гаргах бөгөөд удахгүй УИХ-аар  Сонгуулийн тухай болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан оролцогчдын гаргасан саналыг хуулийн төсөлд тусгах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох, тэдний санал бодол, байр суурийг нэгтгэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх ажээ.

Чуулга уулзалтад Улсын Бага Хурал болон Улсын Их Хуралд сонгогдон ажиллаж байсан эмэгтэй гишүүд, Байнгын хорооны дарга нар, улс төр, эдийн засаг, төрийн захиргаа, шүүх, прокурор, боловсрол, соёл, урлаг, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын зэрэг салбаруудын удирдах албан тушаал хашиж буй эмэгтэйчүүд, төрийн бус байгууллагуудын тэргүүн нар оролцоно.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.