Дадлага сургуульд 2900 гаруй хүн оролцож, харилцан ажиллагааг жигдрүүллээ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах чиг, үүрэг бүхий байнгын ажиллагаатай дэд зөвлөл ажиллаж байна.
Дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуульд нийт 400 мянган гаруй иргэн хамрагдлаа. Мөн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт газар хөдлөлтийн дараах мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургууль, Налайх, Сонгинохайрхан дүүрэгт хээрийн эмнэлгийг дэлгэж, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, харилцан уялдааг хангасан юм.
Дадлага сургуульд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын онцгой комисс, гамшгаас хамгаалах 12 улсын алба, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, НҮБ-ын суурин зохицуулагчийн ажлын алба, 12 хүмүүнлэгийн тусламжийн сектор, Дэлхийн зөн Монгол болон эрүүл мэндийн байгууллага, 21 аймаг, нийслэлийн 9-н дүүргийн нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 2900 гаруй хүн оролцлоо. Оролцогчид газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах штабын дадлага хийж, гамшгаас хамгаалах албад, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүллээ.
Холбоотой мэдээ
2024.05.01
2024.04.29
2024.04.29