Булган аймгийн бэлчээр бүслэлтэд байна
2010.03.03

Булган аймгийн бэлчээр бүслэлтэд байна

Булганы Дашинчилэн суманд гадны отор нүүдлийн мал хэдэн мянгаараа орж ирж, бэлчээр талхалж байгаа тухай өнгөрсөн намар нутгийн иргэд гомдоллож, тэрэн дунд нь манай нэр сүртэй аваbulgan_aimagргын нэр ч цохиж явсан. Тэгвэл цас зудны гамшигтай өнөөдрийн байдлаар тус аймагт ойролцоох нутгийн мал үй олноороо өвөлжиж, өвөлжилтийн байдал туурайн зудны харанга хэдийнэ дэлдээд байна. Энэ талаар өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд Архангай, Дундговь. Өвөрхангай, Төв аймгуудын сум орон нутгийн   удирлагууд зөвлөгөөн хийж, ХХАА-н сайд Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир, Х.Наранхүү. ЗТБХБЯ-ны төрийн нарийн бичиг Бат-Эрдэнэ нарын түшээдэд бодит байдлыг танилцууллаа.

Тус аймагт одоогоор тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийн талаар аймгийн дарга М.Оюунбат дэлгэрэнгүй мэдээллийг өгч холбогдох албадын ажилтнуудыг ирүүлсэн байв. Тэд зөвхөн цас зудны хүндрэл төдийгүй нүүр тулаад байгаа туурайн зудны гамшгийг тоочиж байв. Ойролцоох аймгуудын зөвшөөрөлгүй олон мянган малын хөлд бэлчээр нь талхлагдсан нутгийн иргэд ойрын 4-5 жил өвс ургамал ургадаггүй хөнөөлт зудыг 1989 онд үзэж байжээ. Дундговиос ирж өвөлжиж буй говийн мал бэлчээрийн үндэс ухаж, цавчлаад байдаг нь улаан тал болгох аюулд хүргээд байгаагийн сацуу ямар ч хараа хяналт зөвшөөрөлгүй дур мэдэн нүүдэллэн ирсэн малчдын хоорондын үл ойлголцол ямар ч гэмт хэрэг зөрчилд хүргэхэд бэлэн байна. Бэлчээрийн дайн дажинаас болж хүн амины хэрэг хүртэл гарсан гэх мэдээлэл хэвлэлд гарсныг нутгийн удирдлагууд залруулахаа мартсангүй. Тэдний хэлснээр байдал үүндээ арай тулаагүй ч малаа дагасан малчдын эрүүл мэнд, иргэний харьяаллын асуудал хаягдаж байгааг онцлов.

Зөвшөөрөлгүй ирсэн малчид малынхаа захаар нуугдаж гүйсэн амьдрал тэнд өрнөж байна. Өвөлжилтийн хүндрэлийг тоо баримтаар холбогдох албаны хүмүүс танилцуулсны дараа санал шүүмжээ илэн далангүй хэлж чадсан нь энэхүү арга хэмжээний ач холбогдол байлаа, Нэгэнт малаа туугаад манай бэлчээрт ороод ирсэн бусад аймгийн малчдад "Би үхэхээр чи үх" гэж нуруугаа харуулж чадахгүй байгаагаа ч сум орон нутгийн удирдлага учирлаж байсан. Булган аймгийн нийт бэлчээр бусад аймгийнханд бүслэгдчихээд байгаа, гаднаас ирж байгаа мал нь ихэвчлэн адуу байж зах замбараагаа алдчихаад байгаагийн дээр цагаан зээр мөн олширч байгаа нь бас нэг хүндрэл. Малчдын амь амьжиргааны түвшингийн тухайд цас зудны хүндрэл мянгат малчдад арай эрсдэл бага байна. Учир нь цөөн малтай малчдын бэлчээр юу ч үгүй болж байгааг малчид цухалзуулж мянгат малчдаа алдаршуулаад байдгаа зарим талаар бодолцохыг эрхэм түшээдийн сонорт хүргэсэн.Зөвлөгөөний үеэр отрын бүс нутгийн тухай асуудал ихээхэн яригдаж, малчдын бэлчээр нутагт хандах хариуцлага чамгүй хөндөгдөв. Энэ талаар эрхэм гишүүн Ц.Цэнгэл анхааралдаа авч, хаврын чуулганаар бэлчээрийн тухай хуулинд санаа оноог нь бодитой тусган ажиллахаа ярилцаад авав.

Булган аймаг, тэр тусмаа Дашинчилэн сум олон хүний амь амьдрал үүрч байгаад засгийн газар хуч, сэтгэл тавьж ажиллахыг Т.Бадамжунай сайд амлалаа. Малчид амь зогоох мөнгөгүйдээ 20 мянгаар адуугаа зарж байгаа энэ нөхцөлд засгийн газар эргэн төлөгдөх нөхцлөөр ч хамаагүй зээл олгохыг иргэд хүсч байна. Булганы Дашинчилэн. Рашаант, Баяннуур, Хишиг-Өндөр, Өлзийт гэх мэтчилэн сумдын удирдлагууд цаг үеийн асуудлаар зөвлөлдөн аймгийн онцгой байдлынхны дэлгэрэнгүй мэдээллийг сонссоны дараа Т.Бадамжунай сайд бодит байдлыг өөдрөгөөр харж, аливааг даван туулах монгол хүний хатыг дурдаж суулаа.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.