С.Батсүхийн бүтээл тэргүүн байр эзэллээ
МАХН-ын 89 жилийн ой, Эх орончдын өдөрт зориулан Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулсан “Энх цагийн эх орончид" сэдэвт гэрэл зургийн уралдааны дүн өчигдөр гарчээ.
МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин С.Батсүх "2600078 дахь иргэн" бүтээлээрээ тэргүүн байр эзэлж өргөмжлөл, таван зуун мянган төгрөгийн эзэн боллоо.
Харин хоёрдугаар байрт "Ардчилал" сонины гэрэл зурагчин Ү.Одбаярын "Гал сөнөөгч", гуравдугаар байрт гэрэл зураг сонирхогч Б.Түвшингийн "Торгон хил дээр" зураг тус тус шалгарлаа. Мөн зурагчин Г.Эрдэнэтуяа, Ц.Батбаатар, З.Эрдэнээ, Ш.Отгонжаргал нарын бүтээл тусгай байрын шагнал хүртсэн байна.
Энэхүү уралдаанд 65 гэрэл зурагчны 230 гаруй бүтээлийг хүлээн авч шилдгүүдийг шалгаруулсан аж.